'Prezi' сонирхогчид нэг тэрбумд хүрчээ

Twitter Print
2015 оны 09-р сар 21-нд 09:56 цагт
Мэдээний зураг,

Prezi гэж юу вэ? Анх 2008 онд Унгарын веб дизайнер Арвои Питр, Шумлои-Фишр Собулч, Холачи Питр нар интернэтэд суурилсан илтгэлийн виртуал программыг бүтээжээ.

Цахим ертөнцөд зөвхөн эерэг үнэлгээ авсаар ирсэн энэ виртуал программ гадаадын мэдээлэл технологийн байгууллагуудын дунд “Унгарын сүүлт од” хэмээн нэрлэгддэг юм. Илтгэл бүтээж, хэрэглэхэд дөхөм, цэвэр энгийн дизайнтай Prezi-ийн вебсайт өнөөдөр 60 сая хэрэглэгчтэй, хэрэглэгчдийн бий болгосон 190 сая prezi-г нийтдээ нэг тэрбум хүн үзсэн байна. Энэ программ нь ганцхан Унгар улсад нийтлэг хэрэглэгддэг бус, харин дэлхийн хамгийн том олон нийтийн танилцуулга, илтгэл хадгалагддаг мэдээлэл, өгөгдлийн сан юм.

Бүтээгдсэн цагаасаа хойш 2009 оны 4 сард огт бүртгэгдсэн хэрэглэгчгүй эхэлсэн онлайн программ 2010 оны 9 сард 1 сая, 2011 оны 10 сард 5 сая, 2013 оны 3 сард 20 сая, 2014 оны 11 сард 50 сая, 2015 оны 9 сард ийнхүү 60 сая хэрэглэгчтэй болсон байна.

Цаашид тус компаний хэрэглэгч нар улам ихсэх хандлагатай байгаа учир компьютерийн гар, хулгана үйлдвэрлэгч Logitech-тэй хамтран ажиллаж өөрсдийнхөө хүрээг тэлэх болжээ. Мөн шинэ гадаад зөвлөх албан тушаалтнуудыг компаний удирдлага сонгон шалгаруулж авсан байна.

Программыг хичээл сургууль, албан байгуулагуудаас авахуулан бүх газар хэрэглэхэд тохиромжтой. Олон мянган sample-уудыг ашиглан илтгэлээ баяжуулж, тэдний үйл явдал, хөдөлгөөнийг тохируулснаар таны танилцуулга үзэж буй хүний ой санамжинд илүү хүртээлтэй байх нь. Үүний тулд Prezi.com вебсайтад бүртгүүлж интернэтийн орчинд илтгэлээ бүтээнэ. (Adobe Player-ийг браузер дээрээ суулгасан байх шаардлагатай)

Зарим prezi илтгэлүүдээс доор сонирхуулав. (линк дээр дарж үзнэ үү),

https://prezi.com/zu3qhhndesqm/business-network-prezi-template/

https://prezi.com/cheyplov6drn/template-key-to-success/

https://prezi.com/vgj5kiy-3zsd/the-magical-theory-of-relativity/

https://prezi.com/c9pdlrpx3pr6/copy-of-presentation-on-presentations/

 

Эх сурвалж: index.hu

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.