Л.Оюун: Хадгаламжийн хүүнээс татвар авах нь шударга хууль

Twitter Print
2017 оны 03-р сар 29-нд 13:50 цагт
Мэдээний зураг,

Монгол Улсын Засгийн газар Олон улсын валютын сантай "Extended Fund Facility" хөтөлбөр хэрэгжүүлэхээр болж, урьдчилсан тохиролцоонд хүрснээр эхний ээлжинд 440 сая ам.доллар авах боломжтой болж байгаагийн зэрэгцээ 3.5 тэрбум орчим ам.долларын хөнгөлөлттэй зээл авах эрх үүсч буй. Зээлийн жилийн хүү 2 хувиас хэтрэхгүй. Энэ бол нэн тааламжтай нөхцөл юм. 

Хоёр талын урьдчилсан нөхцөлөөр Монгол Улсын Засгийн газар долоон төрлийн татварын хувь хэмжээг нэмэгдүүлэх үүрэг хүлээж буй юм. Үүнд:

  • Шатахууны онцгой албан татварыг долоодугаар сарын 1-нээс нэмэх

  • Хүн амын орлогын албан татварын орлогоос шалтгаалан 10-20 хувь шатлалтай нэмэх

  • Нийгмийн даатгалын шимтгэлийг 2017-2019 онд 2, 1, 2 хувиар нэмэгдүүлэх

  • Суудлын автомашины онцгой албан татварыг насжилтаас нь хамаарч 3-15 хувиар, цилиндрийн багтаамж 4501 см куб метрээс илүү бол 40-250 хувиар

  • Тамхи, согтууруулах ундааны татварыг 2018 онд 10 хувь, 2019 онд 5 хувь, 2020 онд 5 хувиар

  • Хадгаламжийн хүүгийн орлогод 2017 оны дөрөвдүгээр сарын 1-нээс татвар ногдуулна

  • Импортын тамхинд ногдох Гаалийн албан татвар 5 хувь байсныг 30 хувиар нэмэгдүүлнэ.

​Эдгээр татварыг нэмэгдүүлэхээр 2017 оны төсвийн тодотгол хийх өөрчлөлтийг Сангийн сайд Б.Чойжилсүрэн УИХ-ын дарга М.Энхболдод өргөн барьснаар ирэх 4-р сарын 5-нд хуралдах УИХ-ын чуулганаар хэлэлцэхээр болоод байгаа юм.

Монгол улс 2016 оны нэгдүгээр сараас эхлэн иргэдийн хадгаламжийн хүүнээс 10 хувийн татвар авч эхэлсэн. Гэхдээ хувь хүний орлогын албан татварын тухай хуульд зааснаар 100 саяас дээш төгрөгийн хадгаламжийн хүүнээс орлогын албан татвар авахаар заасан ба энэ хууль одоо ч хэрэгжиж байгаа.

Харин одоо 2017 оны төсвийн тодотголд хийх өөрчлөлтөөр бүх хадгаламжийн хүүнд татвар ноогдуулахаар заасан байгаа. Мөн иргэд энэ тухай зөрүүтэй ойлголттой байгаа. Иймд бид энэ асуудлаар МУИС-ийн Эдийн засгийн сургуулийн Санхүүгийн тэнхимийн багш, доктор, профессор Л.Оюунтай ярилцлаж тодруулга авсан юм.

-ХАДГАЛАМЖИЙН ХҮҮНЭЭС ТАТВАР АВАХ НЬ ШУДАРГА ХУУЛЬ -

-Иргэдийн хадгаламжаас эсвэл иргэдийн хадгаламжийн хүүнээс татвар авах хоёрын ялгааг тайлбарлаж өгнө үү?

-Маш их ялгаатай. Иргэдийн хадгаламжийн мөнгөнөөс татвар авч болохгүй. Хадгаламж бол хувийн өмчийн нэг хэлбэр. Харин хадгаламжийн хүүнээс татвар авах нь хүн амын орлогын албан татварын нэг хэлбэр.  

-Ямар үед иргэдийн хадгаламжаас татвар авах нөхцөл байдал үүсдэг юм бэ?

-Грек орон гаднаас авсан зээлээ төлж чадахгүй болсон үедээ банкинд байсан иргэдийн хадгаламжаас нь 10% шиг санаж байна авч байсан. Энэ бол татвар бас биш. Зүгээр ингэж ойлгож болно. Ийм л үед улс орондоо туслаж байна гэдэг утгаар авч болно. 

-Хадгаламжийн хүүнээс мөнгө авч эхэлснээр банкны салбарт ямар нэгэн гажуудал гарахгүй юу?

-Гажуудал үүсэхгүй. Хадгаламжийн хүүний орлогоос татвар авах нь байдаг татвар. Манай оронд ийм хууль 90-ээд онд гарсан. Тодорхой хугацаагаар тус хуулийг 2 ч удаа хойшуулж ирсэн. Нөхцөл нь бүрдээгүй гэдгээр тайлбарлаж байсан. Нөхцөл гэдэг нь хадгаламжийн хүүний орлогоос татвар авбал хадгаламж буурна гэж үзсэн тал бий. Гэхдээ хууль тогтоох УИХ-ын гишүүд хууль баталдаг. Иймд энэ асуудал ч одоо ЖИХ-ын чуулганаар тодорхой болно. Банкинд байгаа хадгаламжийн төвлөрөл нь цөөхөн хадгалуулагчдад төвлөрдөг гэсэн албан ёсны статистик мэдээ байдаг.   

-Өөр ямар орнуудад ийм туршлага байдаг вэ?

-Олон оронд өөрөөр хэлбэл зах зээлийн эдийн засгийн тогтолцоотой орнуудад хадгаламжийн хүүний орлогоос татвар авдаг ийм хууль байдаг. Ийм хуулиар бага хэмжээний хадгаламжтай хүмүүс хүүгээр бага орлого олно. Түүнээс багахан татвар төлнө. Их хадгаламжтай бол хүүний татвар ихийг төлнө. Шударга хууль. Их хэмжээний орлого олж байгаа бол тэр орлого олох боломжийг бүрдүүлсний төлөө их татвар төлөх нь шудрага шүү дээ.

Д.Энхтүвшин

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.
    • эрка

      (103.212.116.197) 2017-05-09 21:22
      • 0
      • 0

      76 хүний идэж уусан мөнгийг иргэдээ мөлжиж давхар татвар авна гэж байхгүй ээ.монголоос иргэд дүрвээд байгаа том шалтгаануудын нэг нь болоод бна. Иргэдээс төр бүх юмаа хумиад харж үзэхгүй төр даварч бна. 76 Г буцаан татах хууль гаргуулах хэрэгтэй.

      Хариулах

    • Чиглэл

      (202.9.41.231) 2017-03-30 12:42
      • 1
      • 0

      Энэ бол давхар татвар. Байж болох ёсгүй татвар. Нэгэнт аж ахуйн нэгжээр, эсвэл хувь хүнээр татвар төлчихөөд тэр мөнгөө хадгалуулах болохоор дахиад татвар төлж байна шүүдээ.Хүүгийн татваргүй, хувцааны татваргүй улс орон, эсвэл нутаг дэвсгэр бий. ОФ шороос мөнгө авч ир гэж хашгирч байхын оронд Монгол Улсаа яаж half-off-shore улс болох, өөрөөр хэлбэл татвар багатай улс орон болох талаар оюунаа уралдуулах цаг болжээ.

      Хариулах

    • zochin

      (202.9.43.245) 2017-03-30 11:29
      • 0
      • 0

      ofshoort bgaa munguu oruulj irj tatwar awchaad bidnii huls huchee zartsuulj tatwaraa tulchihsun mungnuus tatwar awah tuhai yri. naad mungiig chin hadgalamjiin dansand orhoos ni umnu tatwar awchihsan ym.

      Хариулах

    • ЦОЛМОН

      (202.180.220.81) 2017-03-30 09:53
      • 0
      • 0

      за яахав. татвар төлж болно. гэхдээ бас л шударга бус байна. учир нь обшор бүсд байгаа мөнгөнөөс татвараа авч чадахгүй байгаа ш дээ. жирийн ард иргэд бол яахав чадлаараа л хууль журамаараа явна. төрдөөс төрсөн тэр бутман обшоруудадаа хариуцлага, хууль, журамаа яриа ч дээ. Тэд нар нь татвараас зайлсхийх бүх нүх сүвээ хийчихээд ийм журамаа гаргаж байгаа юм биш үү. Аа бас өмнө нь татвараас олон том том компаниудыг чөлөөлж байсан биз дээ. ДЭНДҮҮҮҮҮҮҮҮ ШУДАРГА БУС БАЙНААААААА ЖИРИЙН АРД ТҮМЭН ТАТВАР ТӨЛДӨГ. ХАРИН ТӨРӨӨС ТӨРСӨН ТЭР БУМТАНГУУДДАА АРГА ХЭМЖЭЭ АВААЧ ЭЭ. ХАМЦУЙН ДОТРОО НАЙМААЛЦААД ИЛ ГАРГАЖ ЧАДАХГҮЙ БАЙГАА ЮМ УУУУУУУ

      Хариулах