Шинэ долоо хоногийн зурхай

Twitter Print
2015 оны 09-р сар 21-нд 08:30 цагт
Мэдээний зураг,

2015.09.21 - 2015.09.27

Хонь

Долоо хоногийн эхээр эхлүүлсэн төсөл, ажил хэргийн уулзалт, амин хувийн хэргүүд амжилтыг авчирч, тэдгээр нь албан тушаалын шатаар өгсөх болон мөнгө санхүүгийн талаар дэвшил гарахын эх үндэс болох төлөвтэй. Алдагдал хүлээх буюу зарлага нь орлогоосоо давах магадлал өндөр байна. Долоо хоногийн дундуур уулзалт ярилцлагууд таагүй байдлыг дагуулах ба итгэл найдвар урам хугаралтаар төгсөх магадлалтай. Сэтгэлийн хөнгөн хямралд орж болзошгүй. Ухаан санаагаа тогтвортой байлгаж, өөрийгөө шүүмжлэх гэсний хэрэггүй. Долоо хоногийн сүүлээр аливаа биеийн хүчний ачаалал болон цахилгаан хэрэгслээс хол байж эрсдэлтэй, аз туршсан ажил, алхам хийхээс сэрэмжил. Эрсдэлтэй алхам хийж өндөр үнэтэй эд зүйлс худалдан авахгүй байвал сайн.

Үхэр

Долоо хоногийн эхээр санаж бодсон зүйлээ бүтээлчээр хийж гүйцэтгэх болон гэр орны тохижилттой холбоотой ажил төрөлд тохиромжтой Танай гэр бүлийн төсөвт урьдчилж хараагүй, гэнэтийн зардал бий болно. Амьдралд тань удахгүй чухал өөрчлөлтүүд гарах учраас бодож эргэлзэлгүйгээр шууд зөвшөөр. Долоо хоногийн дундуур таны оюун санааны болон бүтээлч ертөнц таныг шинэ үйл ажиллагаа, төсөл төлөвлөгөөнд дуудаж байна. Сэтгэл санааны гэнэтийн өөрчлөлт, сэтгэл гутрал, аль эсвэл сэтгэл мэдрэлийн өвчнөөр өвдөж магадгүй. Долоо хоногийн сүүлээр биеэ барин тэвчээртэй байж, уруу татагчийн эсрэг зогсож, танд таагүй санагддаг хүмүүсээс холбоо харилцаагаа аль болох хязгаарлахыг од гаригс зөвлөж байна. Тэнцвэртэй байдал, уламжлалыг дагах чадвар, нийтээр дагах хэм хэмжээг мөрдөж байгаа байдал зэрэг нь таныг бусдаас ялгах болно.

Ихэр

Долоо хоногийн эхээр санхүү тааламжтай болж аялж зугаалах эсвэл хувийн бизнесээ ахиулж гадаад харилцаагаа сайжруулах болно.Таны зүрх сэтгэл маш тогтворгүй болох бөгөөд яг одооноос эхлэн хайр дурлалын асуудлаа эн тэргүүнд тавьж асуудалд нухацтай хандахыг хичээх хэрэгтэй. Долоо хоногийн дундуур тодорхой цаг хугацааны санхүүгийн хямрал, хүрээлэн байгаа хүмүүстэйгээ маргалдах ба сэтгэл санаагаар унана. Ямар нэгэн нөлөө үзүүлэх хүнээс хол байхыг сануулж байна. Хэн нэгэнтэй зөрчилдөөн үүсэхээс болгоомжлох хэрэгтэй. Таагүй үйл явдал өдрийн эхэнд олон асуудал дагуулж ирнэ. Энэ нь эргэн тойрны хүмүүстэйгээ ам зөрөх асуудал байна. Долоо хоногийн сүүлээр ахмад настангуудтайгаа болгоомжтой харьцаж тэнцвэртэй байдлыг эрхэмлэ. Зөрчилдөөн үүсгэж асуудлыг эвээр шийдэж болох ба асуудлыг хүндрүүлэх гэсний хэрэггүй.

Мэлхий

Долоо хоногийн эхээр үйл явдлын өрнөл, амар амгалан, ертөнцийн нийцэх нийцэл зэрэг нь таны хувьд өнөөдрийн гол уриа байна. Өөрийн сул дорой байдлыг хүлээн зөвшөөрч, бусдын нөлөөний эсрэг зогсохыг хүсэхгүй байх байдал тань асуудал үүсгэхийг анхаараарай. Сэтгэлийн хөдөлгөөнөө аль болохоор нууж, танд сайн сайхныг хүсэгч хүмүүсийг өөрөөсөө түлхэхгүй байхыг хичээгээрэй. Долоо хоногийн дундуур таны өмнө шинэ ажил, шинэ боломж бололцоо нээгдэнэ. Түнштэйгээ үл ойлголцолд хүрч санал зөрөлдөж магадгүйг анхаараарай. Хүсэж байсан газар, оронд албан томилолтоор явж магадгүй. Энэ нь таны санхүүгийн байдлыг сайжруулахад түлхэц болно. Худалдан авахаар төлөвлөсөн зүйлээ хойшлуулсан нь дээр. Долоо хоногийн сүүлээр эрүүл мэнддээ анхаарал тавьж ардын эмчилгээний арга дом хэрэглэхэд үр дүн сайтай байна. Эд хөрөнгө мөнгөндөө хамаг анхаарлаа хандуулж болгоомжтой байгаарай. Хулгай дээрэм болон цахилгаан хэрэгслээс шалтгаалсан гал түймэр гарч болзошгүй.

Арслан

Долоо хоногийн эхээр танд нөлөө бүхий ивээн тэтгэгч гарч ирэх ба түүнд таны төлөв түвшин, шударга үнэнч зан чанар таалагдана. Ноёрхуу зангаасаа болж дотнынхонтойгоо муудалцах магадлалтай. Долоо хоногийн дундуур аливаад хэт улайран зүтгэж, азаа сорих гэсний хэрэггүй. Тусгаар тогтносон байдал, бодлоо нууж чадах чадвар таны амжилтын үндэс. Удирдлага, ивээн тэтгэгчдээ хандахад таатай. Зүгээр сууж байгаад аманд шар тос орохгүй гэдгийг сана. Ажил төрөл танаас анхаарлаа илүү ихээр төвлөрүүлэх, зохион байгуулалттай ажиллахыг шаардах болно. Долоо хоногийн сүүлээр ажил хэрэгч уулзалтууд тасалдах аюултай байна. Түншүүд шинэ мэдээлэл авч эргэлзэж эхэлсэн бололтой. Хүмүүжлийн талын олон таагүй асуудлууд бүр мөсөн арилна.

Охин

Долоо хоногийн эхээр урьдын бодол санаа, төлөвлөгөөг хэрэгжүүлэхэд хамгийн зохимжтой өдөр. Дурын ажлыг зоригтойгоор шүүрэн ав та түүнийг хийж чадна. Олон улс цугласан газар байх, согтууруулах ундааг хэтрүүлэхээс зайлсхий. Долоо хоногийн дундуур хувийн амьдрал янз бүрийн алдаа, маргаан зөрчилдөөн, хайр сэтгэлд урам хугарах, хардлага, гомдол илэрч болзошгүй.Хамтрагчийн, нөлөө бүхий ивээн тэтгэгчийн дэмжлэг хамгийн эрсдэлтэй зүйлд ч амжилт дагуулна. Шинэ танилтай болох, хамтрагчтайгаа уулзах нь харамсал, урам хугарлыг авчирна. Долоо хоногийн сүүлээр биеийн байдал муудах, гэмтэл бэртэл, азгүй тохиолдол учирч болзошгүй. Ажлын хамтрагч нартай хийх хамтын ажиллагаа нь нэг их амжилттай биш, удирдлагад хандах нь бүтэлгүй байх болно.

Жинлүүр

Долоо хоногийн эхнээс үнэнч шударга, өргөн цар хүрээтэйгээр аливаа асуудлыг дүгнэх чадвар мөн зорилго тэмүүлэлтэй байх нь таны ажлын нэр хүнд өсч хүмүүсийн итгэлийг олж авна. Ачаалал ихтэй эмх цэгцтэй байх, нөхцөл байдлыг үнэлж дүгнэхийг шаардана. Өөрийн ажил болон гэртээ шүтэж явдаг зүйлийнхээ зургийг байрлуулснаар таны хувьд аз түших магадлал өндөртэй байна. Таны шийдэмгий мөн эмх цэгцтэй ажилдаа хандах хандлага эргэн тойрны анхааралд өртөж танд ажлын санал тавихад хүргэнэ. Бусадтай харьцахдаа хэл яриандаа анхаарч үгээ цэгнэх хэрэгтэй. Санаандгүй хэлсэн ганц үгнээс хэзээ ч уучлахгүйгээр хэн нэгнийг гомдоохгүй байхыг сануулж байна. Хэн нэгний өмнө буруутай бол уучлал гуй эсвэл хэн нэгэнд гомдож явж байсан бол уучил.

Хилэнц

Долоо хоногийн эхний энэ өдрүүдэд таны зөн совин, бүтээлч чадвар, секс байдал тань бусдыг гайхшруулна. Тэр тусмаа ганц бие хүмүүсийн хайр сэтгэл, сексийн холбоо өөртөө итгэх итгэлийг нэмж, баяр баясгалан авч ирэх болно. Хүрээлэн буй ертөнц таны мөн чанарыг улам тодотгож өгнө. Ажилдаа амиа тавьдаг таны зан чанар, хичээл зүтгэл энэ өдөр үр шимээ өгнө. Бүтээлч чадвар, эрч хүч нэмэгдэн, та өөрийгөө зөв илэрхийлж чадна. Ажил хэргийн түншүүдтэйгээ харилцаагаа сайжруулахад хамаг хүчээ зориулах хэрэгтэй. Долоо хоногийн дундуур хүч тамир барагдсан мэт сэтгэгдэл төрөх байх. Бэртэл гэмтэл авах эсвэл хоолны хордлого болох, архаг өвчин сэдрэх магадлалтай. Ажлын хэт их ачаалал, мэдрэлийн ядаргаанаас болж, уурлаж бухимдах энүүхэнд. Таны маргаашийн өдрийн талаар бодохгүй явдаг зан, хувьсгал өөрчлөлт хийх хүслийг тань одод шүүмжилж байна. Бодлогогүй алхам хийж, эрхэмлэж явдаг хүнээ гомдоохоос сэрэмжил.

Нум

Өөртөө шүүмжлэлтэй ханд, энэ тохиолдолд өөрийн шүүмжлэл нь биеэ өргөмжлөхийн сайн хэрэгсэл мөн гэдгийг бүү март. Амьдралын бүх хүрээнд шинийг эхлүүлэхэд таатай өдөр. Өнөөдөр эхлүүлсэн бүх ажил төрөл амжилттай болж өнгөрнө. Та өөрийн үйл хэрэгт итгэлтэй хамтрагчаа татан оруулж, мэдрэмжээ даван туулж ажил хэрэгтээ сэтгэл шулуудан орох болно. Үйл явдал амжилттай байх боловч, та өөрөө өөртөө болон эргэн тойрны хүмүүст сэтгэл хангалуун бус байна. Энэ ордны эмэгтэйчүүд сэтгэл зүрхнийхээ хүчтэй бадралыг үл гүйцэлдэх зүйл гэж бүү орхиорой. Өөрийгөө зүрх сэтгэлдээ бүрэн бүтнээр нь эзэмдүүлээрэй.

Матар

Амьдрал бол тэмцэл гэдэг үгийг бүү мартаарай. Хэрвээ танд сайтар бодож боловсруулсан төлөвлөгөө байгаа бол түүнийгээ энэ долоо хоногт хэрэгжүүлэхээр эргэлт буцалтгүй урагш явагтун. Таны өмнө гарч ирэх боломжууд хүнд байдлаас цэвэрхэн мултрах бололцоог гаргаж өгнө. Урлаг соёл, уран бүтээлийн салбарт ажилладаг õ¿ì¿¿ñ өөрийн авьяас билгээрээ гэрэлтэн онцгойрч олны анхаарлын төвд байх болно. Найз нөхдөөсөө сайн сайхан үг сонсох ба тэдний үнэнч шударгад эргэлзсэний хэрэггүй. Анхаарал болгоомжтой байж, гаргаж байгаа үйлдэл, зан харьцаагаа хянаж чадваас та бүхнийг зохицуулж чадна. Долоо хоногийн сүүлээр эхэлсэн ажил хэргийг амжилттай дуусгахын тулд өөрийн хүч чадал, нөөц бололцоогоо зөв хуваарилж ажиллахыг од гаригс зөвлөж байна. Арилжаа наймаа, бизнесийн салбарт ажиллагсад хичээн зүтгэж чадваас ашиг орлого арвинтай байна.

Хумх

Долоо хоногийн эхний өдрүүдэд ажил хэргийн санал гарч ирж болох, ажлаа амжилттай дуусгаж чадах болно. Амжилттай байхын тулд өөрийн амжилтын зах хязгаараа тодорхойлох ба жижиг зүйлсээр оролдохгүй байх хэрэгтэй. Гэвч та том худалдан авалтыг төлөвлөж байвал бодох хэрэгтэй. Үүнгүйгээр одоо болж байгаа юм чинь үүнд бүх мөнгөө үрэх хэрэгтэй эсэхийг бодож үз. Хувь заяа нь дахиад таныг ивээж, бас одод нь олон сайхан зүйлийг амлажээ. Ойрын хүнтэйгээ байх харилцаа нийлэмжтэй ба итгэлтэй байна. Өөрийн биендээ дийлдэшгүй ачааны хүндийг мөрөндөө бүү үүрүүл. Магадгүй, санхүү ба хуулийн асуудлаар уулзалт хийх нь мэдрэлийн стрессэнд оруулж мэдэх юм. Хүнтэй гэнэт танилцах эсвэл сэргэсэн холбоо санхүүгийн амжилт гаргахад тус болно. Хойш тавьсан ажлууд эсвэл урьдын үүрэг нь яаралтай шийдэхийг шаардаж байна.

Загас

Мөнгө санхүүгийн холбогдолтой ажил хэргийг эрхлэн явуулахад тохиромжтой. Таны хувьд материаллаг байр байдал, мөнгө цаас, эдийн засгийн байдлаа мэдэгдэхүйц хэмжээгээр өсгөж дээшлүүлэн сайжруулах боломж бололцоо ирэх дүр зураг харагдаж байна. Амьдралын идэвхитэй үйл ажиллагааны чухам аль зүг чиглэлд хичээл зүтгэл, хүчин чармайлт гаргахыг тодруулан тодорхойлох хэрэгтэй. Залуу хүмүүсийн хувьд уулзаж учрах, болзоонд явах, шинээр хэн нэгэнтэй танилцах, сүй тавьж ураг барилцахад долоо хоногийн дунд үе тохиромжтой сайн байна. Өөрийнхөө бодол санаа, сэтгэлд эмх цэгцийг тогтоож, зөөлөн аядуу ааш аягийг гаргах нь юу юунаас чухал байх болно. Хувийн амьдралд бүрэн дүүрэн яруу дуурсгалт байдал ноёлох ба удахгүй болох хувь заяаны огцом эргэлтэд бүх талаараа бэлэн байхыг од гаригсын зүгээс сануулж байна.

www.mongolcom.mn

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.