Хубилай сэцэн хааны нэрэмжит гудамжтай болно

Twitter Print
2015 оны 09-р сар 20-нд 15:40 цагт
Мэдээний зураг,

Хубилай хаан мэндэлсний 800 жилийн ой энэ онд тохиож байгаа билээ. Иймээс Хубилай хааны мэндэлсний ойд зориулсан ёслолын арга хэмжээ энэ сарын 15-аас эхэлсэн. Тэгвэл ойн арга хэмжээнүүд энэ сарын 24-нийг хүртэл үргэлжилнэ. Ингээд ойн хүрээнд зохион байгуулагдах арга хэмжээний хөтөлбөрийг танилцуулж байна.

Есдүгээр сарын 20
14.00-15.00 Хубилай сэцэн хааны тухай 10 боть цуврал ном, "Хубилай сэцэн хаан ба түүний залгамжлагчид" цомгийн нээлт "Интерном" номын дэлгүүрт.

Есдүгээр сарын 21
09.00-11.00    "Хубилай сэцэн хаан ба Монголын Юань улс" сэдэвт олон улсын эрдэм шинжилгээний нэгдсэн хурал МУИС-ийн 1-байр дугуй танхимд,
14.00-18.00    "Хубилай сэцэн хаан ба Монголын Юань улс" сэдэвт олон улсын эрдэм шинжилгээний хурал ШУА-ийн Тэргүүлэгчдийн байранд,

Есдүгээр сарын 22
09.00-18.00 "Хубилай сэцэн хаан ба Монголын Юань улс" сэдэвт олон улсын эрдэм шинжилгээний хурал ШУА-ийн Тэргүүлэгчдийн байранд, 
09.00-18.00 "Евро-Азийн музей дэх хувцасны цуглуулга" БСШУЯ-ны 401 тоот хурлын танхимд,

Есдүгээр сарын 23
11.40-13.20  "Монгол төрийн их дуулал"-261 найрал хөгжимчдийн тоглолт Чингисийн талбай
17.00-19.00  АНУ-ын хөгжмийн зохиолч Griffes CharlesTomlinson-ы"Хубилай сэцэн хааны цэнгэлийн ордон" симфони найрлын нээлт, Эсгий туургатны үндэсний хувцасны фестиваль СТӨ-нд,

Есдүгээр сарын 24
Хубилай сэцэн хааны хот "Хөгшин тээл"-ийн балгасын малтлага, судалгаатай танилцах аялал Өвөрхангай аймгийн Хайрхандулаан суманд, 

11 дүгээр сард
Хубилай сэцэн хааны нэрэмжит байгууллага, гудамжны нээлт,
"Хубилай сэцэн хаан ба Монголын Юань улс" олон улсын эрдэм шинжилгээний хурлын эмхэтгэлийн нээлт,  
 
12 дугаар сард, 
Юань улсын судрын нээлт, "Хубилай сэцэн хаан-800" баримтат киноны нээлт тус тус болно.

Г.Ганаа

 
Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.