Намрын чуулганаар хэлэлцэх асуудлын дарааллыг баталлаа

Twitter Print
2015 оны 09-р сар 19-нд 16:05 цагт
Мэдээний зураг,

Улсын Их Хурлын 2015 оны намрын ээлжит чуулганаар хэлэлцэх асуудлын дараалал тогтоох тухай захирамж гаргалаа

 

Монгол Улсын Их Хурлын дарга Зандаахүүгийн Энхболд 2015 оны 09 дүгээр сарын 18-ны өдөр Улсын Их Хурлын 2015 оны намрын ээлжит чуулганаар хэлэлцэх асуудлын дараалал тогтоох тухай 189 дүгээр захирамж гаргав.

 

Уг захирамжид:

 

Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.2 дахь хэсэг, “Улсын Их Хурлын 2015 оны намрын ээлжит чуулганаар хэлэлцэх асуудлын тухай” Улсын Их Хурлын 2015 оны 67 дугаар тогтоолыг үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1. Улсын Их Хурлын 2015 оны намрын ээлжит чуулганаар хэлэлцэх асуудлын дарааллыг доор дурдсанаар тогтоосугай:

 

1/ Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан өршөөл үзүүлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл;
2/ Монгол Улсын 2016 оны төсвийн тухай хуулийн төсөл;
3/ Хүний хөгжил сангийн 2016 оны төсвийн тухай хуулийн төсөл;
4/ Нийгмийн даатгалын сангийн 2016 оны төсвийн тухай хуулийн төсөл;
5/ “Төрөөс мөнгөний бодлогын талаар 2016 онд баримтлах үндсэн чиглэл батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл;
6/ Монгол Улсын Их Хурлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүд;
7/ Хөгжлийн бодлого, төлөвлөлтийн тухай болон холбогдох бусад хуулийн төсөл;
8/ Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон холбогдох бусад хуулийн төсөл;
9/ Прокурорын байгууллагын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл;
10/ Цагдаагийн албаны тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл;
11/ Эрүүгийн хуулийн шинэчилсэн найруулгын төсөл;
12/ Зөрчлийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл;
13/ Үндсэн хуулийн цэцэд маргаан хянан шийдвэрлэх ажиллагааны тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл;
14/ Төрийн албаны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл;
15/ Хамтын тэтгэврийн тухай хуулийн төсөл;
16/ Худалдааны тухай болон холбогдох бусад хуулийн төсөл;
17/ Хөрөнгийн албан татварын тухай болон холбогдох бусад хуулийн төсөл;
18/ Төсвийн албаны эрх зүйн байдлын тухай хуулийн төсөл;
19/ Хөдөлмөрийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл;
20/ Гэр бүлийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл;
21/ Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон холбогдох бусад хуулийн төсөл;
22/ Хүүхэд хамгааллын тухай болон холбогдох бусад хуулийн төсөл;
23/ Хүүхдийн эрхийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон холбогдох бусад хуулийн төсөл;
24/ “Төрөөс хүнс, хөдөө аж ахуйн талаар баримтлах бодлого батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл;
25/ Органик хүнсний тухай хуулийн төсөл;
26/ Хог хаягдлын тухай хуулийн төсөл;
27/ Хяналтын тухай болон холбогдох бусад хуулийн төсөл.

 

2. Энэ захирамжид зааснаас бусад хэлэлцүүлгийн шатанд байгаа болон Засгийн газраас санал авахаар Улсын Их Хурлын гишүүдээс хүргүүлсэн хууль, тогтоолын төсөл, хууль санаачлагчаас Улсын Их Хуралд өргөн мэдүүлсэн бусад хууль, Улсын Их Хурлын бусад шийдвэрийн төслүүдийг намрын ээлжит чуулганаар хэлэлцүүлэх асуудлыг тухай бүрт нь Зөвлөлөөр хэлэлцүүлэн шийдвэрлэж байхаар тогтоосугай.

 

З. Улсын Их Хурлын 2015 оны намрын ээлжит чуулганаар хэлэлцэх асуудлын бэлтгэл хангахыг Байнгын хороодын дарга нар болон Тамгын газар /Б.Болдбаатар/-т тус тус даалгасугай хэмээсэн байна.

Г.Ганаа

 

 
Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.