Ойн салбар 16994 өрхийн 41295 гишүүнтэй болоод байна

Twitter Print
2015 оны 09-р сар 18-нд 17:52 цагт
Мэдээний зураг,

Өнөөдөр БОНХАЖЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Ц.Цэнгэл, Ойн бодлого зохицуулалтын газрын дарга Ц.Банзрагч, Ой модны үйлдвэрлэл эрхлэх холбооны ерөнхийлөгч Ц.Даваасүрэн нар болон албаны хүмүүс Ойн салбарт ажиллаж буй албан хаагчиддаа Ой модны салбар үүсч хөгжсөний 91 жилийн ойн баяр хүргэн хэвлэлийн бага хурал хийлээ.

БОНХАЖЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Ц.Цэнгэл "Бид энэхүү баярын өдрөө Төрөөс ойн талаар баримтлах бодлого, Ойн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай, Байгаль орчныг хамгаалах тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай, Засгийн газрын тусгай сангийн тухай хуулийн төсөлд нэмэлт оруулах тухай хуулийн төслүүдийг хэлэлцүүлэн батлуулсан амжилтаар угтаж байна. Цаашдаа ч бид олон ажлыг амжилттай хийж бүтээж амьдралдаа, байгальдаа ихээхэн хувь нэмэр оруулж чадна гэдэгт итгэлтэй байна “ гэлээ.

1924 онд Ерөө, Онон, Хатгал, Улаанбаатар хотод ойн анги байгуулагдсаныг Монгол оронд Ойн салбар үүссэн гэж үздэг. Өнгөрсөн онд Засгийн газрын тогтоолоор Ой модны салбарын ажилчдын өдрийг жил бүрийн есдүгээр сарын гурав дахь Ням гарагт тэмдэглэж байх шийдвэр гаргасан бөгөөд есдүгээр сарын 20-нд тохиож Ой модны салбар үүсч хөгжсөний түүхт 91 жилийн түүхт ойгоо тэмдэглэж байна.

Ойн салбарт шинэ менежмент нэвтэрч иргэдийн сайн дурын 1218 нөхөрлөл 3,1 сая га талбай бүхий ойн санг гэрээгээр эзэмшиж 16,994 өрхийн 41,295 гишүүн хамрагдаж байгаагийн 1148 нь идэвхтэн байгаль хамгаалагчаар ажилладаг байна. Улсын хэмжээнд 450 гаруй аж ахуйн нэгж байгууллага ойн мэргэжлийн байгууллагын эрх авч үйл ажиллагаа эрхлэн 2000 орчим хүн ажлын байраар хангагдан, 10,000 гаруй хүн ойгоос орлого нь хамааралтай амьдарч байна.

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.