Талбайн теннисний сайхан бүсгүй Ф.Пеннетта

Twitter Print
2015 оны 09-р сар 18-нд 17:25 цагт
Мэдээний зураг,

Талбайн теннисний дөрвөн их дуулга тэмцээний нэг “US Open” амжилттай явагдлаа. Энэ удаа эрэгтэйчүүдээс Сербын Н.Жокович, Италийн эмэгтэйчүүдээс Ф.Пеннетта, хосын төрөлд эрэгтэйчүүдээс Францын Пьер-Юг Эрбер, Н.Мая, эмэгтэйчүүдээс Швейцарийн М.Хингис, Энэтхэгийн С.Мирзатай хамтран тоглож түрүүлсэн байна.

Эмэгтэйчүүдийн ганцаарчилсан төрөлд 33 настайдаа анх удаа түрүүлсэн Ф.Пеннетта спортоос гадна загварын ертөнцөд алдартай юм. Тэрээр олон алдартай сэтгүүлийн нүүрэнд өөрийн зургаа гаргаж байсан. Тэрээр 1982 оны хоёрдугаар сарын 25-нд Италийн Бриндиши хотод төржээ.

Өмнө нь “US Open”-д 2008, 2009, 2011 онд бага шөвөг, 2013 онд их шөвөгт шалгарч байсан бөгөөд энэ жил анх удаа түрүүлсэн. Хувийн амьдралыг нь сонирхуулахад одоогоор ганц бие байгаа. Цагтаа дэлхийн шилдэг теннисчин К.Мойятай хамтран амьдарч хүүг нь төрүүлсэн ч хосууд гурван жилийн өмнө салсан гэнэ.

Э.Гүнтөмөр

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.