Дэлхий дээр тамхины хууль үйлчлэхгүй байна

Twitter Print
2015 оны 09-р сар 18-нд 16:30 цагт
Мэдээний зураг,

Дэлхий дээр ихэнх улс тамхины эсрэг хууль баталсан. Гэтэл тамхидалт буурсан гэсэн бодитой тоог одоо хүртэл гаргаж чадахгүй байна. Харин хууль гарсан ч улам нэмэгдсээр байгаа аж. Тэртээ 1980 онд явуулсан судалгаагаар дэлхий дээр 721 сая хүн тамхи татдаг гэсэн дүн гарч байжээ. Энэ тоо өдгөө 1.2 тэрбум болтлоо нэмэгдсэн гэнэ. Дээр судалгааг дэлхийн эрүүл мэндийн байгууллгаас хийсэн байна.

Мөн хамгийн их тамхи татдаг иргэдтэй орнууд нь БНХАУ, Бангладеш, Тайланд, ОХУ гэнэ. Монгол улсын хувьд тамхины эсрэг хууль баталсан. Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас 2007 онд тамхины хяналтын тухай суурь Конвенци гаргасан.

Дам тамхидалтын шууд нөлөөгөөр тухайн хүний никотиныг хүлээн авах мэдрэмжээс хамаарах тул зарим хүмүүс тамхи татаж байгаа хүний дэргэд удаан сууж чаддаг. Харин зарим нь маш амархан нөлөөнд автдаг аж. Насанд хүрэгчид тамхи татсанаар тархины цусан хангамж багасч цус харвалт үүсэх, нүд хорсох, загатнах, нулимс гоожих, нүдний болор цайх, уушигны хорт хавдартай болох магадлал 20-30 хувь нэмэгддэг, эмэгтэйчүүдийн хувьд урагт нөлөөлөх аюултай билээ.

Э.Гүнтөмөр

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.