Монголд будаа нийлүүлэх гэрээ хийлээ

Twitter Print
2015 оны 09-р сар 18-нд 14:09 цагт
Мэдээний зураг,

БНСУ-ын Хадун Хөдөө аж ахуйн будаа нийлүүлэх холбооны зөвлөлийн тэргүүн Ну Ху Сан, Монголын олон улсын Хүнсчдийн нийгэмлэгийн Хүдэр Тулга нар хамтран будаа экспортлох хамтарсан гэрээг энэ сарын 16-ны өдөр үзэглэжээ. Тус гэрээний дагуу БНСУ-аас нийт 15тн буюу 30 сая төгрөгийн өртөг бүхий будааг Монголд анх удаа экспортлохоор болсон байна.

Энэ сарын 25-ны өдөр RPC (Rice Processing Complex ) будааны чанар стандартыг шалгах газрын үзлэгээр орсоны дараа Монгол улсын нийслэл Улаанбаатар хотын томоохон дэлгүүрүүдээр дамжуулан хэрэглэгчдэд хүргэнэ гэж “Ёнхап” мэдээллэснийг “Mongol radio” уламжиллаа.

Хүнсчдийн нмйгэмлэгээс тус будааг экспортлох болсон шалтгаан нь өнгөрсөн 5-ны өдөр Экспортлогчдын уулзалтад оролцож, дээд зэрэг болохыг мэдсэний үндсэн дээр 6-8 саруудад Монголын зах зээл дээр худалдаалах боломжийн талаарх судалгааг явуулж үр дүн нь гарчээ. Нөгөө талаар тус газар нь Улаанбаатар хотод томоохон дэлгүүрүүдтэй бөгөөд далайн байцаа, будаа, амттан зэргийг худалдаалдаг байна.

Г.Ганаа

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.