О.Насанбурмаа Красноярскоос найм дахь медалиа зүүлээ

Twitter Print
2021 оны 05-р сар 30-нд 15:00 цагт
Мэдээний зураг,

“Мюнхен-1972”, “Монреаль-1976” олимпийн наадам, “Тегеран-1973” ДАШТ-ий аварга, ОХУ-ын алдарт бөх Иван Ярыгиний нэрэмжит Гранпри тэмцээн Красноярск хотод өнөөдөр өндөрлөж байна.

Сүүлийн өдөр ДАШТ-ий нэг мөнгө, гурван хүрэл медальт, Азийн АШТ-ий алт, мөнгө, хүрэл медальт, гавьяат тамирчин Очирбатын Насанбурмаа эмэгтэйчүүдийн 68 кг-ын жинд үзүүрлэв.

Түүний жинд таван бөх тойргоор барилдснаас Татьяна Смолиакыг 10:0-ээр, Албина Хрипковаг 15:2-оор ялж, Наталья Федосеевад 2:5, Вусала Парпиановичт 4:5-аар ялагдсан юм.

О.Насанбурмаа гавьяатын хувьд Красноярскийн тэмцээний найм дахь медаль болж байгаа бөгөөд 2013 онд алт, 2015, 2017, 2021 онд мөнгө, 2011, 2018, 2019, 2020, онд хүрэл медаль хүртэж байв.

А.Алтанчимэг

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.