Тэрүнофүжи Ган-Эрдэнэ башёг тэргүүлсэн хэвээр байна

Twitter Print
2015 оны 09-р сар 17-нд 18:00 цагт
Мэдээний зураг,

Японы мэргэжлийн сумо бөхийн есдүгээр сарын тэмцээн үргэлжилж байна. Өнөөдөр тав дахь өдрийн барилдаан болоход ёкозүна Какүрюү Ананд маэгаширагийн хоёр дахь бөх Саданофүжиг давсан аж. Энэ сард Монголын гурван их аваргаас Какүрюү Ананд ганцаараа тэмцээнээ үргэлжлүүлж байна. 69 дэх ёкозүна Хакухо Даваажаргал эхний хоёр өдөр дараалан унаж, цаашид барилдах боломжгүй болсон бол 70 дахь ёкозүна Харумафүжи аки башёг анхнаас нь өнжсөн юм.

Озэки Тэрүнофүжи м-Саданоүмиг, озэки Гойдо м-Аойяамаг, сэкиваки Точиозан озэки Кисэносатог, комүсүби Окиноүми сэкиваки Миёогирюүг, м-1 Ёшиказэ озэки Котошёогикүг давлаа. Эхний таван өдрийн дараах байдлаар озэки Тэрүнофүжи, сэкиваки Точиозан нар нэг ч унаагүй тэргүүлж байна. Харин ёкозүна Какүрюү Анад, озэки Кисэносато тэргүүтэй долоон бөх тэргүүлэгчдийн хоёрдугаар эгнээнд явж байгаа аж.

Өнөөдөр тав дахь өдөр манай бусад бөхчүүдээс Сэйро Өнөболд Хидеоноүмиг, Асасэкирюү Дашням Токитэнкүг, Ичиножёо Ичинноров Тамавашиг Мөнх-Оргилийг давсан бол Кёкүшюүхо Эрдэнэбаатар Чиёотайрюүд, Таканоива Баасандорж Сококурайд, Кагамио Нанжид Номарефүжид өвдөг шороодлоо.

Аки башёгийн тав дахь өдрийн барилдааны дүйз

Э.Гүнтөмөр

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.