Хар мөөг, цэцэгт байцааны салат

Twitter Print
2017 оны 02-р сар 11-нд 12:41 цагт
Мэдээний зураг,

Цэцэгт байцаагаар хоол хийхийн өмнө 1 л усанд хоолны 2 халбага давс хийгээд түүн дотроо байцааг хийж хэсэг байлгана. Бурзайсан хэлбэртэй тул элдэв хортон, шороо тоос агуулсан байдаг учир тэдгээрийг нь давстай усанд ингэж тавьж цэвэрлэнэ. 

Байцааны ёроолыг хаялгүйгээр шөлөнд хийж болно. Цэцгийг нь буцалсан усанд 3-5минут байлгаж шалзлаад авахад л болно. Ингэхэд өнгө нь гоё тод болж, гадны нян бактери устдаг. Ер нь байцааг хэт их зөөлрүүлэх хэрэггүй, үл ялиг хатуу байх нь зүйтэй юм.

Цэцэгт байцааг харанхуй байранд хадгалах бөгөөд наранд тавивал гашуун, муухай амттай болдог. Мөн удаан хугацаагаар хадгалж болдоггүй учир их хэмжээгээр авсан тохиолдолд гүн хөлдөөж хадгалж болдог. Гялгар уутанд хийгээд хадгалж болно эсвэл хөлдөөгөөд хадгална. Ногоон цагаан цэцэгт байцаа аль аль нь карсиногены эсрэг фитохимийн бодисоор баялаг бөгөөд энэ нь хавдраас хамгаалах нөлөө үзүүлдэг.

 

Ингээд цэцэгт байцаа буюу броклигоор хэрхэн амттай салат хийх алтан жорыг хүргэж байна. 

Орц: 

-Цэцэгт байцаа 200 гр, 

-Улаан лууван 100 гр, 

-Хар мөөг

-Сонгино 50 гр, 

-Сармис гурван хумс, 

-Шанцай 3-4ш

-Давс, перец, ургамлын тос 2 х/х. 

Хийх арга: 

Цэцэгт байцаагаа салгаж жижиглэнэ. Лууванг угааж цэвэрлээд нимгэн бөөрөнхий хэрчинэ. Сонгиныг хярж хэрчинэ. Цэцэгт байцаа, лууванг бүлээн усанд хийж зөөлөртөл нь 10 минут чанана. Хар мөөгөө халуун усанд 20 минут дэвтээж жижиглэн хэрчинэ. Дараа нь хайруулын тавганд ургамлын тосоо хийж халаагаад сонгино, сармисаа хийж 2-3 минут хуураад дээрээс нь лууван, цэцэгт байцаа, хар мөөг хийн 4-5 минут хуураад таваглана.

Эх сурвалж: www.startcooking.com

Сэтгүүлч Г.Ганчимэг

E-mail: ding_ding48@yahoo.com 
Утас: 76110303, 76110505

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.