Хойд Солонгос цөмийн реактороо сэргээжээ

Twitter Print
2015 оны 09-р сар 16-нд 17:54 цагт
Мэдээний зураг,

Умард Солонгос 2007 онд үйл ажиллагааг нь зогсоогоод байсан цөмийн реактороо дахин ажиллуулж эхэлсэн байна. Йонбён дэх цөмийн цогцолбор хэвийн горимдоо орж, цөмийн туршилтыг идэвхтэй явуулж байгаа талаар АНУ-ын ажиглагчид хэлжээ.

Энэхүү реакторын нөөц нь жил бүр нэг атомын бөмбөг үйлдвэрлэх чадалтай юм. Хойд Солонгос АНУ-ын цөмийн зэвсэг болон бусад орнуудын дайсагналд хариу өгөх, өөрсдийгөө хамгаалахад үргэлж бэлэн байгаагаа үүгээр илэрхийлж байгаа явдал хэмээн мэргэжилтнүүд үзэж байна.

"АНУ бидний эсрэг дайн зарлаж магадгүй тул хариу цохилт өгөх зорилгоор цөмийн зэвсгээ ийнхүү сэргээж байгаа" хэмээн Хойд Солонгосын цөмийн хөгжлийн чиглэлийн асуудал эрхэлсэн хүрээлэнгийн төлөөлөгч хэлсэн байна.

Уран баяжуулах үйлдвэр, тэр дундаа Йонбёны цөмийн байгууламжид байрлаж буй 5-мегаваттын хүчин чадалтай реактороо засч бүгдийг нь ажиллагаанд оруулж эхэлсэн байна. Өмнө нь Хойд Солонгос 2006, 2009, 2013 онуудад гурван удаа цөмийн зэвсгийн туршилт хийж байсан юм.

SOUTH-KOREA-POWER-PLANT

Эх сурвалж: CNN

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.
    • Dreama

      (188.143.234.155) 2016-11-18 12:55
      • 0
      • 0

      Unillbevabee how well-written and informative this was.

      Хариулах