
Автомашинууд өвөл хамгийн их иддэг гол шалтгаан бол яах аргагүй хүйтэн температур юм. Бүх хөдөлгүүрийн бага бензин зарцуулах горим бол хөргөлтийн шингэний (тосол) температур 85-95 градусд байж агаар бензиний харьцаа найрлага хэмжээндээ очино. Өөрөөр хэлбэл хөргөлтийн шингэн хүйтэн үед температур мэдрэгчээр хөдөлгүүрийн компьютерт мэдлээлэл өгнө. Үүнийг машины их тархи маань боловсруулж аль болох хурдан халаах арга хэмжээ авдагын нэг илрэл нь моторын эргэлт өндөр болгох буюу бид өглөө хөрсөн машины асаахад нормаль өндөр байдаг шүү дээ. Энэ үед инжекторын бензин цацах хэмжээ их байдаг.
Өвөл -25 градус хүйтэнд асаасан 4 цилиндртэй 1500 сс багтаамжтай хөдөлгүүр зохистой дулаандаа хүрэх хүртэл (85-95 градус) 15-25 минут нормальдах шаардлагатайг Монголд туршиж үзсэн. Анхааруулж хэлэхэд машинаа нормальдаж байхад км нэг ч гүйгээгүй буюу бензин зарцуулалтыг мотор/цагаар хэмждэггүй нь автомашины техник үзүүлэлтийн алдаа юм. За ингээд нэгэнт халаасан хөдөлгүүрийг өдөржин хотоор явах эсвэл алсын замд гарахад бензин зарцуулалт хэмжээндээ байдаг.
Өвөл бид автомашинаа халаагаад (гэхдээ сайн халаагаагүй) богино зайд явж зогсоод, машинаа хөргөөд дахиад халаагаад гэх мэтээр дээрх үйлдэл хэд хэдэн удаа давтагдахад бензин зарцуулалт 20-50% хүртэл нэмэгдэнэ. Дүгнэж хэлэхэд: Тухайн автомашины бензин зарцуулалтыг бид бүгдийн яаж хэрэглэж байгаагаас шалтгаалж тооцоолно. Жишээ нь: Японд туршлагатай жолооч мөн шинэ жолооч хоёрын дунд нэг автомашиныг тойруулгаар 10 удаа тойроод зарцуулалтыг хэмжихэд харилцан адилгүй гардаг туршилт байдаг.
www.mongolcom.mn
Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.