Өнөөдрөөс эхлэн Гэндэнгийн гудамжийг түр хугацаагаар хаалаа

Twitter Print
2015 оны 09-р сар 15-нд 17:49 цагт
Мэдээний зураг,

Европын аюулгүй байдал хамтын ажиллагааны байгууллагын Парламентийн ассамблейн  хурал энэ сарын 15-19-нийн өдрүүдэд Улаанбаатар хотод  зохион байгуулагдаж байгаатай  холбогдуулан Гэндэнгийн гудамж буюу  “Shangri-La” зочид буудлын орчим, Гэрлэх ёслолын ордны зүүн талын гэрлэн дохиотой уулзвараас баруун тийш Хүүхдийн ордны баруун уулзвар хүртэлх замыг  бүрэн хааж тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг түр хугацаагаар хязгаарлалаа. Тиймээс хуримаа хийж байгаа иргэд “Гэрлэх ёслолын ордон”-ы  хойд хаалгаар үйлчлүүлэх юм.

Мөн 15-ны 22.00 цагаас 16-ны 00:00 цаг хүртэлх хугацаанд Спортын ордны баруун уулзвараас Төрийн ордны зүүн уулзвар хүртэлх замыг  бүрэн хаана. Тиймээс  Европын аюулгүй байдал хамтын ажиллагааны байгууллагын Парламентийн ассамблейн  хурлын өдрүүдэд иргэдийг  замын хөдөлгөөнд оролцохдоо дээрх чиглэлийн замуудыг  сонгохгүй байхыг анхаарууллаа.

Г.Ганаа

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.
    • Zochin1

      (150.129.143.52) 2015-09-15 22:50
      • 0
      • 0

      haagaagvi l bnlee, yah gej hudlaa medeelel tavidag yum be

      Хариулах