Л.Гансүх: Би Ерөнхий сайдад үйлчлэх албан тушаалтан. Надад эрх мэдэл байхгүй

Twitter Print
2015 оны 09-р сар 15-нд 17:40 цагт
Мэдээний зураг,

Ерөнхий сайд асан Н.Алтанхуягийн ахлах зөвлөх Л.Гансүхэд холбогдох шүүх хурал Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн шүүхэд болж байна. Яг одоо шүүгдэгч Л.Гансүх мэдүүлэг өгч эхэллээ.

Хэд хоногийн өмнө тэрээр Шүүх хурлын үеэр том, том фактууд дэлгэнэ гэдгээ мэдээлж байсан. Ингээд өнөөдөр өгсөн мэдүүлэгтээ тэрээр “Яллах дүгнэлтийг багагүй хугацаанд судалсан. “Нүүрс” гэдэг хөтөлбөр гараагүй байхад “Эм Жи Эл Эс Би” компанитай гэрээ хийсэн, нүүрсийг 39 мянган төгрөгөөр зарах ёстой байтал 27500 төгрөгөөр авсан, нэг тонн нүүрсний зах зээлийн үнэ 50-60 мянган төгрөг байхад 80 мянган төгрөгөөр иргэдэд худалдаалсан. Жолоочоороо дамжуулан хувьдаа багагүй мөнгө авсан хэргүүдэд намайг буруутгаж байгаа. Энэ бүхэн бол гэрчийн мэдүүлгээр тавьсан өнгөц дүгнэлт. Гэтэл Авлигатай тэмцэх газар гэрчүүдийг тулгаж, айлгаж, хөтөлж байцаалт авсан. Энэ бол хууль бус асуудал. Шигшиж ангилсан нүүрсийг 39 мянган төгрөгөөр худалдаалах шийдвэр байхад 27 мянгаар зарсaн гэх хэрэгт барьцаалаад миний эсрэг мэдүүлэг авсан. Авлигатай тэмцэх газар энэ хэргийг анхнаасаа зохиосон юм. Би бол Ерөнхий сайдад үйлчлэх албан тушаалтан. Надад эрх мэдэл байхгүй” гэх тайлбарыг өгч байна.

Шүүх хуралдааныг Eagle, TV9 телевизүүд шууд дамжуулж байгаа юм. Өглөө 10 цагт эхэлсэн шүүх хуралдаан хэд хэдэн удаа завсарласны эцэст одоо л мэдүүлэг авч эхэллээ.
 
Шүүгдэгчдийн өмгөөлөгч нар шүүх бүрэлдэхүүнээс татгалзах хүсэлт гаргасан боловч хүлээж авсангүй. Өмгөөлөгч нар хавтаст хэрэгтэй танилцуулаагүй, өмнөх шүүх хурлуудыг Ерөнхий шүүгчийг захирамжгүйгээр явуулсан гэсэн шалтгаануудаар шүүх бүрэлдэхүүнээс татгалзсан. 

Шүүх хуралд Ерөнхий сайд асан Н.Алтанхуяг гэрчээр оролцож байна. 

Г.Ганаа

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.