Өвөлжилтийн бэлтгэл хангаж ажиллахыг үүрэг болголоо

2015 оны 09-р сар 15-нд 12:07 цагт
Мэдээний зураг,

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Э.Бат-Үүл “Нийслэлийн мал аж ахуйн салбарын 2015-2016 оны өвөлжилтийн бэлтгэл ажил хангах тухай” А/736 дугаар захирамж гаргалаа. Захирамжаар цаг агаарын хүндрэл, болзошгүй гамшиг тохиолдохоос урьдчилан сэргийлэх, өвөл хаврын улиралд хэрэглэх өвс, тэжээлийн аюулгүйн нөөц бүрдүүлэх гадны аймагт отор, нүүдэл хийж, бэлчээрийн менжмент хийх зорилгоор нийслэлийн мал аж ахуйн салбарын өвөлжилтийн бэлтгэл хангах ажлын хэсгийн бүрэлдэхүүнийг баталлаа. Ажлын хэсгийн ахлагчаар нийслэлийн Засаг даргын Экологи, ногоон хөгжлийн асуудал хариуцсан орлогч Т.Бат-Эрдэнэ ажиллана.

Өвөлжилтийн бэлтгэл ажлыг хангахад зарцуулагдах 202 саятөгрөгийг нийслэлийн Засаг даргын нөөц хөрөнгөөс гаргаж, Мал хамгаалах санд төвлөрүүлэхийг нийслэлийн Засаг даргын Тамгын газарт, ажлын тайланг нийслэлийн Удирдлагын зөвлөлийн хуралд тайлагнаж ажиллахыг нийслэлийн Засаг даргын Экологи, ногоон хөгжлийн асуудал хариуцсан орлогч Т.Бат-Эрдэнэд даалгалаа.

Г.Ганаа

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.