Л.Гансүх нарын хэргийн шүүх хурал түр засварлаж байна

Twitter Print
2015 оны 09-р сар 15-нд 10:40 цагт
Мэдээний зураг,

Ерөнхий сайд асан Н.Алтанхуягийн ахлах зөвлөхөөр ажиллаж байсан Л.Гансүхийг “Нүүрс” хөтөлбөрийн хүрээнд хувьдаа мөнгө завшсан хэрэгт буруутган, цагдан хориод байгаа билээ. Тус хэрэгт холбогдох шүүх хурал дөрвөн удаа хойшилж, энэ сарын 15 ны өдөр буюу өнөөдөр 10.00 цагт Сүхбаатар, Чингэлтэй, Баянзүрх дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны нэгдүгээр шүүхэд болгох шийдвэрийг шүүгч нар гаргасан юм. Шүүх хурлыг иргэдэд ил тод, нээлттэй байлгах үүднээс телевизээр шууд дамжуулах эрхийг авч өмнө удаагийн хурлыг шууд дамжуулж байсан. Энэ удаа ч мөн шүүх хурлыг "Eagle" телевизээр шууд дамжуулан үзүүлж байна.

Гуравдахь удаагийн хурлыг шүүх бүрэлдэхүүн шүүх хурлыг "Ирц бүрдээгүй" гэх шалтгаанаар хойшлуулсан. Түүнчлэн Л.Гансүх нарын шүүгдэгчдийн өмгөөлөгчийн зүгээс шүүх бүрэлдэхүүнээс татгалзаж байгаагаа илэрхийлээд байгаа юм.

Г.Ганаа

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.