Залуу озэки Тэрүнофүжи давж, Хакухо хоёр дараалан уналаа

Twitter Print
2015 оны 09-р сар 14-нд 18:00 цагт
Мэдээний зураг,

Японы мэргэжлийн сумо бөхийн аки башёгийн хоёр дахь өдрийн барилдаан өнөөдөр боллоо. Дээд зиндааны цолтой бөхчүүдээс ёкозүна Какүрюү Ананд маэгаширагийн тэргүүн бөх Аойяамаг, озэки Кисэносато комүсүби Точиношинг, озэки Котошёоргикү м-Осунаарашиг, сэкиваки Точиозан м-Саданофүжиг тус тус давсан.

Мөн өчигдөр ёкозүна Хакухог өвдөг шороодуулаад байсан комүсүби Окиноүмиг манай озэки Тэрүнофүжи өвдөг шороодуулсан. Тэгвэл хоёр дахь өдөр ёкозүна Хакухо Даваажаргал маэгаширагийн тэргүүн бөх Ёшиказэг баралгүй эхий хоёр өдөр дараалан уналаа. Энэ нь түүний аварга цол хүртсэнээсээ хойш эхний хоёр өдөр дараалан унасан анхны тохиолдол болж байна.

Энэ өдөр Монголын бусад бөхчүүдээс Сэйро Өнөболд Китатайкиг, Тамаваши Мөнх-Оргил Токушёорюүг, Кёкүшюүхо Эрдэнэбаатар Гагамарүг давсан бол Ичиножёо Ичинноров Миёогирюүд, Асасэкирюү Дашням Сококурайд, Токитэнкү Хүчитбаатар Чиёооторүд өвдөг шороодлоо.

Аки башёд 70 дахь ёкозүна Харумафүжи Бямбадорж гэмтлийн улмаас барилдаагүй. Тэрээр баруун тохойндоо гэмтэл авсан бөгөөд бүрэн эдгээгүй учир өнжихөөс өөр аргагүй болжээ. Өнөө цагийн хамгийн шилдэг бөх, эзэн хааны цомыг 35 удаа хүртсэн Хакухо Даваажаргал ийнхүү хоёр дараалан ялагдсан нь бусад бөхчүүдэд түрүүлэх боломж нээгдэж байна.. Тэмцээний төгсгөл хэсэгт том цолтой бөхчүүд хоорондоо барилдах бөгөөд озэки Кисэносато, Котошёогикү, Гоэйдо, Тэрүнофүжи, ёкозүна Какүрюү нар ч Хакухог өвдөг шороодуулж магадгүй. Одоогийн байдлаар ёкозүна Какүрюү, озэкий Тэрүнофүжи, Кисэносато, Котошёогикү, сэкиваки Точиозан, Миёогирюү, маэгашира Тамаваши, Аминишики, Кококурай нар хоёр даваатай, тэргүүлэгчдийн эхний эгнээнд бичигдэж байна.

Есдүгээр сарын башёгийн хоёр дахь өдрийн барилдааны дүйз

Э.Гүнтөмөр

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.