50 гаруй сая толгой мал өвөлжих хандлагатай байна

Twitter Print
2015 оны 09-р сар 14-нд 17:10 цагт
Мэдээний зураг,

Энэ зун хур бороо багатай ихэнх нутгаар зуншлага тааруу байсан. Үүний улмаас өвс бага ургаж, мал тарга тэвээргээ гүйцэд авч чадаагүй. Үүний зэрэгцээ ирэх өвөл хүндхэн болох төлөвтэй байгаа учир аймгууд өвс тэжээлийг сайн бэлтгэх шаардлагатай болж байгаа.

Улсын хэмжээнд 50 гаруй сая мал өвөлжих хандлагатай байна. Дорноговь аймгийн хувьд одоогоор нөөцөд 150 орчим тонн өвс бэлтгэж байгаа бол 30-50 тонн тэжээлийн нөөц бэлтгэх ажилдаа орсон аж.

Мөн аймгийн Засаг дарга өнгөрсөн тавдугаар сард өвөлжилтийн бэлтгэл ажлыг хангах шийдвэр гаргасан. Үүний дагуу 14 суманд бэлтгэл хангуулах тусгай комисс гарсан бөгөөд ажил урагштай байгаа талаар Дорноговь аймгийн Засаг дарга П.Ганхуяг мэдэгдсэн юм.

Манай улс өнгөрөгч 2014 онд 51.9 сая мал тоолуулсан. Харин бичин жилийн зуд аюултай болно хэмээн зарим малчид малын тоо толгойгоо цөөлж, бэлэн мөнгө болгож байна. Иймд малын тоо толгой дараагийн тооллгоор өсөлгүй хэвэндээ гарч магадгүй гэж мэргэжилтнүүд үзэж байна.

Э.Гүнтөмөр

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.