Таны ахуй амьдрал болон эрүүл мэндэд ашигтай зөвлөгөө

Таны амьдралд болон эрүүл мэндэд хэрэгтэй зөвлөгөөг хүргэж байна.

Котлетыг илүү сайхан амттай болгохын тулд таташаа сонгино, давс, амтлагчаараа амтлаад хөргөгчинд 5-6 цаг байлгана. Маханд амтлагчных нь амт илүү шингэнэ.

Хоолойн өвдөлтийг бууруулахын тулд кардамонтой халуу сүү уугаарай.

Танд бяцхан гал гаргах хэрэг гарвал чипсийг ашиглаарай. Тусгай зориулалтын шингэн ашигласнаас ч илүү дүрэлзэх болно.

Биеийнхээ аль нэг түлэгдсэн хэсэгтээ шүдний оог маш хөнгөн түрхэнэ. Ингэснээр өвдөлт намддаг.

Төмсийг хурдан чанаж болгохын тулд чанаж байгаа усандаа багахан цөцгийн тос нэмээрэй.

Өндгийг шинэ эсэхийг шалгахдаа хүйтэн усандаа өндгөө хийгээд хутгана. Хэрэв ёроолдоо живж байвал шинэ, хөвж байвал хуучин өндөг гэж ойлгоно.

Зуурмаганд өндгийг юугаар орлуулж болох вэ? Гадил жимсийг жигнэмэг болон пирогны зуурмаганд өндөгний оронд орлуулан ашиглаж болдог. Нэг ширхэг өндөг хагас гадилтай тэнцэнэ.

Шилэнд наалдсан цавууг арилгахдаа ургамлын тосыг ашиглана. Цавуу наалдсан хэсэгтээ ургамлын тосоо түрхээд 10 минут хэртэй байлгана. Дараа нь цаасан сальфеткаар үрж арчихад цавууны толбо ул мөргүй арилна.

Шошийг хурдан чанаж болгохын тулд давсгүй усанд чанах ба чанах явцдаа 7-10 минут тутамд 1 халбага хүйтэн ус сав руугаа нэмнэ.

Хувцсанд үлдсэн будагны толбыг арилгахад танд ацетон буюу хумсны будаг арилгагч шингэн тусална. Ацетоноор толботой хэсэгт арчсаны дараа будагны толбыг бүрэн арилгахын тулд нашатырын спиртээр дахин арчаарай.

Хагарсан өндгийг ууранд жигнэж салат болон хачиртай талханд хэрэглэж болно.

Норсон гутлаа хурдан хатаахын тулд оймсондоо давс хийгээд түүнийгээ гутландаа хийнэ. Хэсэг хугацааны дараа хийсэн оймсоо шинээр солин чийггүй болтол нь солисоор байна.

Сүүг хурдан буцалгахын тулд чимх элсэн чихэр нэмэхэд л болно.

Хатуу бяслагийг үрэх энгийн арга бол бяслагаа үрэхээсээ өмнө үрүүлээ ургамлын тосоор тослоорой. Бяслаг маш хялбар үрэгдэхийг та анзаарна.

Гал тогооны өрөөний таагүй үнэрийг арилгахдаа 1 халбага ердийн уксусыг саванд хийж уурштал нь халаа. Ингээд таагүй үнэр баяртай.

Хатсан нимбэгийг шинэхэн мэт болгохдоо цаг хагас хэртэй устай тавганд байлгаарай.

Шинэ гутлыг сунгахын тулд нимгэн оймс өмсөөд үсний сэнсний халуунаар 10 минутын турш үлээлгэнэ.

Толгойн өвдөлтийг бууруулахын тулд зүсэм нимбэгээр духаа арчаарай. Цитрусын төрлийн үнэр нь хүний биеийг тайвшруулах нөлөөтэй байдаг.

Хагарсан шилийг цуглуулахдаа баримлын шаврыг ашиглаарай. Шилний жижиг үйрмэгийг ч хүртэл үлдээлгүй хаман авна.

Хурдан тайвшрахын тулд яах ёстой вэ? Хамар болон уруул хоорондын цэгэн дээр 3 секунд орчим хуруугаараа дараарай. Энэхүү арга нь таны мэдрэлийн системд сайн нөлөөтэй. 

 

Эх сурвалж: www.adme.ru

Орчуулсан: 

  • Мэдээний зураг,

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.