Калифорни мужийн түймэр хурдтай тархсаар байна

Twitter Print
2015 оны 09-р сар 15-нд 13:27 цагт
Мэдээний зураг,

Өнгөрсөн бямба гарагт Калифорнийн Сиерра Невада ууланд эхэлсэн ойн түймэр өнөөдөр 26.195 га газрыг сүйтгэжээ. Butte Fire хэмээн нэрлэсэн энэ түймрийн уршгаас 6000 иргэн орон гэргүй болсон тухай холбогдох албаныхан мэдэгдсэн байна.

63 баг 246 машинаар тоноглогдсон нийт 3300 гал коммандын ажилчид түймрийг унтраахаар ажиллаж түймрийн 5%-ийг унтраагаад байсан бол өчигдрийн байдлаар энэ тоо 29%-д хүрчээ.

Энэхүү ой хээрийн түймрийн аюулаас сэрэмжилж олон зуун хүнийг нүүлгэн шилжүүлээд байна. 

Мужийн амбан захирагч Жерри Броун онц байдлыг мужийн Амадор, Калаверас дүүргүүдэд зарлаж, гамшигийн бүсэд ажиллах гал сөнөөгчийн тоог нэмэгдүүлэхийг албаны хүмүүст үүрэгдсэн байна.

Өнгөрсөн долдугаар сард Калифорни мужид гарсан түймрийг унтраахын тулд 210 сая ам.доллар зарцуулсан судалгаа байдаг. Америкийн ихэнх мужид өмнөх жилийнхтэй харьцуулахад хур тунадас бага бууж, агаарын хуурайшил ихтэй байгаагаас болж түймэр гарах нөхцөл бүрдсэн байна.

Эх сурвалж: www.nytimes.com, www.reuters.com

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.