Европын шилдэг найман баг тодорлоо

Twitter Print
2015 оны 09-р сар 14-нд 11:05 цагт
Мэдээний зураг,

Сагсан бөмбөгийн 2015 оны Европ тивийн аварга шалгаруулах тэмцээн үргэлжилж байна. 2016 оны зуны Олимпийн наадмын эрх олгох тус тэмцээнд буурал тивийн шилдэг 24 баг оролцож байгаа. Хэсгийн шатнаас 2012 оны Лондонгийн Олимпийн хүрэл, 2007 оны Европын аварга ОХУ, Д.Новицки тэргүүтэй Герман, сүүлийн Олимп, дэлхийн аваргад оролцсон Украйны шигшээ хасагдсан нь эхний дуулиан болсон.

Харин шөвгийн 16-гийн тоглолтууд өнгөрсөн амралтын өдрүүдэд боллоо. Энэ удаа Франц-Туркийг 76:53, Латви-Словенийг 73:66, Испани-Польшийг 80:66, Грек-Белгийг 75:54, Серб-Финландийг 95:81, Чех-Хорватыг 80:59, Итали-Израйлийг 82:52, Литви-Гүржийг 85:81-ээр хожсон юм.

Харин шөвгийн наймд Франц-Латви, Испани-Грек, Серб-Чех, Литви-Италийн шигшээ оноолт таарлаа. Эдгээрээс хамгийн их сонирхол татаж буй хос нь Испани-Грек билээ. 2006 онд Япон улсад болсон дэлхийн аваргын финалд дээрх хоёр баг учраа таарч, Испани хожиж байлаа.

Шөвгийн наймын эхний тоглолт энэ сарын 15-нд, дараагийн тоглолт 16-нд болж, Европын шилдэг дөрвөн багийн нэр тодрох аж.

Сагсан бөмбөгийн Европ тивийн аварга шалгаруулах тэмцээнээс медаль хүртсэн бүр орнууд

Улсын нэр

Алт

Мөнгө

Хүрэл

Нийт

1

ЗХУ (хуучнаар)

14

3

4

21

2

Югослав (хуучнаар)

5

5

3

13

3

Литви

3

3

1

6

4

Серб

3

1

1

5

5

Испани

2

6

3

11

6

Итали

2

4

4

10

7

Грек

2

1

2

5

8

Чехословак (хуучнаар)

1

6

5

12

9

Франц

1

2

5

8

10

ОХУ

1

1

2

4

11

Унгар

1

1

1

3

12

Латви

1

1

0

2

13

Герман

1

1

0

2

14

Египет

1

0

1

2

15

Польш

0

1

3

4

16

Болгар

0

1

1

2

17

Израйл

0

1

0

1

18

Турк

0

1

0

1

19

Хорват

0

0

2

2

 

Бүх медаль

38

38

38

114

 

Э.Гүнтөмөр

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.