Капитрон, Капитал банкууд долларыг 2001 төгрөгөөр зарж эхэллээ

2015 оны 09-р сар 14-нд 09:26 цагт
Мэдээний зураг,

Долларын төгрөгтэй харьцуулах ханш өсч 2000 төгрөг давлаа. Одоогийн байдлаар валют арилжааны "Найман шарга" зах дээр доллар 1999 төгрөгөөр зарагдаж байгаа бол арилжааны зарим банкууд 2000-2001 төгрөгөөр худалдаалж байна. Тодруулбал, Капитрон, Капитал зэрэг банкууд 2001 төгрөгөөр зарж байгаа аж.

Харин бусад банк нь найман шаргатай адил 1999 төгрөгөөр зарж байна. Саяхан 1900 төгрөгтэй байсан долларын ханш огцом өсөх болсон шалтгаан нь валютын нөөц багассантай холбоотой юм. Тиймээс даруй уул, уурхайн том төслүүдээ хөдөлгөх арга хэмжээг авах шаардлагатай байгаа юм.

Г.Ганаа

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.