Эрэгтэй, эмэгтэй чөлөөт бөхийн тамирчид дэлхийн цомд оролцох эрхтэй болов

2015 оны 09-р сар 14-нд 09:20 цагт
Мэдээний зураг,

Энэ сарын 7-ноос 13-ны өдрүүдэд АНУ-ын Лас Вегас хотноо чөлөөт, сонгомол бөхийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн болсон. Манай улсын хувьд эрэгтэй, эмэгтэй чөлөөт бөхийн төрөлд бүтэн багаараа оролцож, өндөр амжилт үзүүллээ.

Эрэгтэйчүүдийн 2 мөнгө, 1 хүрэл, 2 шагналт тавдугаар байр, эмэгтэйчүүд 1 алт, 1 мөнгө, 1 шагналт тавдугаар байрыг тус тус эзлэв. Ингэснээр багийн дүнгээр эрэгтэйчүүд дөрөв, эмэгтэйчүүд долоодугаар байр эзэлж, 2016 онд болох дэлхийн цомын тэмцээнд оролцох эрхийг авлаа.

1973 оноос хойш зохиогдож буй чөлөөт бөхийн эрэгтэйчүүдийн дэлхийн цомд хуучнаар ЗХУ-ын баг 15, АНУ 13, Иран, одоогийн ОХУ тус бүр 6, Азербайжан 2, Куба 1 удаа түрүүлж байв. Харин Монголын бөхчүүд 1975, 1987 онд хоёр, 1981 онд гуравдугаар байр эзэлсэн.

2001 оноос хойш зохиогдож буй чөлөөт бөхийн эмэгтэйчүүдийн дэлхийн цомд Япон 8, БНХАУ 6, АНУ 1 удаа түрүүлсэн бол манай бүсгүйчүүд 2013 онд мөнгө, 2015 онд хүрэл медаль авсан аж. Чөлөөт бөхийн дэлхийн цомд өмнөх онд нь болсон дэлхийн аваргад багаараа эхний наймд орсон улсын шигшээгийн бөхчүүд оролцдог уламжлалтай билээ.

2015 оны чөлөөт, сонгомол бөхийн дэлхийн аваргад шигшээ багуудын эзэлсэн байр

Улс - 1

Оноо

Улс - 2

Оноо

Улс - 3

Оноо

1

ОХУ

61

ОХУ

46

Япон

51

2

Иран

48

Азербайжан

39

БНХАУ

42

3

Гүрж

44

Украйн

35

АНУ

31

4

Монгол

41

Иран

31

Украйн

30

5

Азербайжан

39

Казахстан

23

ОХУ

29

6

Турк

33

Беларусь

21

Азербайжан

29

7

АНУ

29

Турк

20

Монгол

27

8

Болгар

23

Герман

20

Болгар

24

9

Украйн

20

Кыргизстан

20

Швед

21

10

Энэтхэг

14

Куба

19

Беларусь

19

Тайлбар 1-чөлөөт бөхийн эрэгтэйчүүд, 2 –сонгомол бөх, 3 -чөлөөт бөхийн эмэгтэйчүүд

Э.Гүнтөмөр

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.