Шинэ долоо хоногийн зурхай

2015 оны 09-р сар 14-нд 08:42 цагт
Мэдээний зураг,

Долоо хоногийн эхээр гэнэтийн зүйлүүд гарч ирэхэд балмагдаж магадгүй. Магадгүй санхүүгийн дэмжлэг эерэгээр шийдэгдэнэ. Хайр сэтгэлийн хувьд хайртай хүнтэйгээ үл ойлголцолд хүрч болзошгүй тул харилцаагаа анхаараарай. Таны гэр бүлийн асуудал зарим нэг сонирхолтой хүмүүсээс болж гэнэтийн үйл явдлуудаар дүүрэн байх болно. Долоо хоногийн дундуур бүтээлч байдал болон таны дотоод ертөнцийг баяжуулж өгөх шинэ найз нөхөдтэй болно. Өөдрөг үзэл бодол хөнгөн бодлууд хамгийн хүнд даалгаврыг даван туулахад тусална. Хямралтай үед материаллаг зүйлд бүү шуна. Долоо хоногийн сүүлээр хэн нэгэнд өгөөмөр хандсанаар хийсэн үйлдэлдээ сэтгэлийн таашаал авна. Сэтгэл санаа өөдрөг байх нь шинэ ажил руу ороход тань амжилт авчирна. Сохроор хэн нэгэнд итгэх гэж яарсны хэрэггүй.

Үхэр

Долоо хоногийн эхээр тэсэхийн аргагүй байдалд оруулах дайралт давшилт нь таныг хамт амьдарч байгаа хүмүүсийн аль нэгэнд ширүүн зан гаргах, аль эсвэл хэн нэгнийг гомдооход хүргэнэ. Ойр дотнын хүмүүстэй холбоотой таатай сайхан мэдээ мэдээллийг хүлээн авах нь дамжиггүй. Долоо хоногийн дундуур та өөртөө шинэчлэлийг хийж, аливаа зүйлд эрүүл ухаанаар тунгаах байр сууринаас хандах хэрэгтэй. Хамтран ажиллагсад болон гэр бүлийн гишүүдтэй харилцахдаа туйлын анхаарал болгоомжтой байж, өөрийн үг хэлээ хянаж цэгнэх хэрэгтэй. Долоо хоногийн сүүлээр бусдын нүднээс нуух гэсэн зүйл илрэх магадлалтай байх тул бүх бичиг баримтаа эмхлэн цэгцлээрэй. Ажил хэргээс хэсэг хугацаанд холдох тохиромжтой цагийг хайж олох болон өөртөө хүч чадлыг бий болгож хуримтлуулахыг хичээгээрэй. Магадгүй, хэн нэгэн тусламж хүсэж танд хандах бололтой.

Ихэр

Долоо хоногийн эхээр бичиг баримттай ажилладаг бол энэ өдөр болгоомжлоорой. Магадгүй танд амьдралын зарчим, нэр төрөө бататгаж, хамгаалах хэрэгтэй. Ажлынхаа хамтрагчидтай үл ойлголцох байдал үүсч магадгүй тул эртнээс өөрийн ажлаа төлөвлөөрэй. Долоо хоногийн дундуур урлагийн мэргэжилтэй энэ ордныхон бусдыг ятгах чадвар өндөр байна. Ирээдүйдээ зөв алхам хийхэд гэр бүлийнхэнтэйгээ зөвшилцөөрэй. Ингэснээрээ танд амжилт ирнэ. Долоо хоногийн сүүлээр аливаад нэгэн хэвийн ханддаг хандлагаа өөрчлөхийг од эрхэс зөвлөж байна. Ажил хэргийн хамтрагчдаа итгэж, тэдний тус дэмжлэгийг аваарай. Од эрхэс хувийн амьдралд тань амжилт гарна гэдгийг амлаж байна.

Мэлхий

Долоо хоногийн эхээр ирээдүйн үйл ажиллагааг өргөжүүлэх, орлогын шинэ эх үүсвэртэй болох боломж олдохыг үгүйсгэхгүй. Гаднын нөлөө эсвэл хуурамч мэдээлэл нь санхүүгийн хохиролд хүргэнэ. Та түр зогсож эргэн тойрноо сайтар ажиглаж дүгнэлт хийх хэрэгтэй. Долоо хоногийн дундуур шинэ ажил хэргийг эхлүүлэхдээ өрсөлдөгчдийг тоолгүй, бодит байдалд тулгарах хүнд асуудлыг шантралгүйгээр даван туулах хэрэгтэй.Ойр дотнынхондоо анхаарал болгоомжтой харьц. Дурын идэвхтэй үйл ажиллагаанаас татгалзаарай. Та ямар ч асуудалгүй бүх асуудлыг шийднэ. Хамаатан садан, найз нөхдийн туслалцаа, зөвлөгөөнд найдаж болно. Долоо хоногийн сүүлээр урьдчилан сэргийлэх, анагаах зорилготой худалдан авалт хийх нь тааламжтай. Өөрчлөлтүүд нь эхэндээ танд ойлгомжгүй санагдаж магадгүй ч энэ нь таны санаа зовох зүйл биш юм. Асуудал болгонд үр бүтээлтэй шийдвэр гаргаж, буулт хийж, ухаалаг хандах хэрэгтэй.

Арслан

Долоо хоногийн эхээр хоол төдийгүй уух усаа ч анхааралтай сонго. Эрүүл амьдралын хэв маягийг баримтлал. Аливаа ажил эхлэхэд тааламжтай. Онцын хүч зарцуулалгүйгээр та олонд хэрэгтэй, нэр хүндтэй хүн болно. Долоо хоногийн дундуур та бүхний хувьд амжилтад хүрэхэд маш хүнд хэцүү байх болохыг тооцох хэрэгтэй. Эсрэг хүйсийн хүмүүс танд ихээхэн анхаарал хандуулна. Хөнгөн сээтгэнэл нь цаашдын гүн гүнзгий харьцаа болон хувирч магадгүй. Чухал том ажил хэрэгт бэлд. Байнгын өрсөлдөөнөө зогсоож та түншүүдээсээ дэмжлэг авч өөрийн шинэ санаагаа удирдлага, дээд албаны хүмүүст танилцуулах асуудал ойрын үед болно. Долоо хоногийн сүүлээр аливаа зүйлийг зоригтой эхлэх, аль ч салбарт эрсдэлтэй үйлдвэрлэл явуулах, эрхлэхэд тохиромжтой. Ажил төрөл, бизнесээ нөхөрсөг, урам зоригтой явуулна.

Охин

Долоо хоногийн эхээр харин энэ ордны эмэгтэйчүүдэд албан бичиг хэрэг болон материаллаг үнэт зүйлтэй харьцахдаа болгоомжтой байхыг анхааруулж байна. Асуудлыг дүгнэх чадвар, мөн зорилго тэмүүлэлтэй байх нь таны ажлын нэр хүнд өсч хүмүүсийн итгэлийг олж авна. Долоо хоногийн дундуур хэрэв хэн нэгний ятгалгад өртвөл хувийн амьдрал болон ажил хэрэгт тань сөргөөр нөлөөлнө. Удирдлага болон хамт ажиллагсадтайгаа таарамжгүй харьцаа үүсгэхээс сэрэмжлээрэй. Тооцоотой, хянамгай байдал нь дурын ажил тань ашигтай байж үр өгөөжөө өгөх болно. Долоо хоногийн сүүлээр гэнэтийн асуудал үүсэх магадлал өндөр байгаа тул болгоомжтой байхыг од эрхэс сануулж байна. Тиймээс сул зардал гаргахгүй байхыг хичээгээрэй. Өөрийнхөө дутагдалтай занд шүүмжлэлтэй хандаж хамтрагчдаа өндөр шаардлага тавихгүй байхыг хичээгээрэй. Хардалтаас болон санхүүгийн нөхцөл байдлын улмаас танай гэрт маргаан гарахыг үгүйсгэхгүй.

Жинлүүр

Эргэн тойрны хүмүүсийн үзэл бодол буруу мэт санагдаж, эргэлзээ төрөх бололтой. Томоохон хэмжээний худалдан авалт хийсний хэрэггүй. Юунд мөнгө зарах гэж байгаагаа тодорхойлж, өөртөө шүүмжлэлтэй хандаарай. Уран зохиол, урлаг, спортын чиглэлээр хичээллэгсэд амжилт ололт арвинтай байхыг од гарагс амлаж байна. Эдийн засаг, мөнгө санхүүгийн байдлаа сайжруулан бэхжүүлж, хэрэгтэй хүмүүстэй харилцаа холбоо тогтоон ажил хэргээ амархан бүтээх арга замыг олох бололтой. Амжилт ололтыг олох боломжийг ихэсгэсэн өөрчлөлт шинэчлэлт таныг хүлээж байна. Бүхэл амьдралын туршид таны санаанд байнга уяатай байдаг мөнхийн хүсэл мөрөөдлөө ажил хэрэг болгон хэрэгжүүлэх том аз завшаан тохиох тул энэ боломжийг бүү алдаарай. Долоо хоногийн сүүлийн өдрийг гэр бүлийн цомхон хүрээнд өнгөрөөх нь тааламжтай.

Хилэнц

Идэвхтэй, эрч хүчтэй байж өөрийн зорилгыг ухамсарла, хувийн амьдралаа сайнаар өөрчлөхийг оролд. Үүнийг од гараг ивээх болно. Таны хэвийн бус бодол тань зарим нэг таагүй уур амьсгалыг бүрдүүлэх бөгөөд удирдлага нартайгаа үл ойлголцолд хүргэж мөн хамтрагчийнхаа дургүйг хүргэж болзошгүй байна. Мөнгө санхүүтэй холбоотой асуудлаас хол бай. Эрч хүчтэй шийдэмгий байдал тань эргэн тойрныхоо хүмүүсийг гайхшруулж магадгүй. Та атаархмаар ажлын ур чадвартай хүн юм. Та олон зүйлийг амжуулж чадна. Таны сэтгэл хөдлөл амьдралын эрч хүч тань ойр дотнынхоныг гайхшруулж барахгүй. Бүтээлч байдал болон таны дотоод ертөнцийг баяжуулж өгөх шинэ найз нөхөдтэй болно.

Нум

Долоо хоногийн эхэнд өөрчлөгдөхийг тэмүүлэх, хувь хүний хоорондын харилцааг шийдэх гэж байгаа бол үүнийгээ ирэх жил хүртэл хойшлуул. Үйл ажиллагааны хүрээ өөрчлөн тэлэх, шинэ танил хайх, хамтын арга хэмжээнд оролцох гэсний хэрэггүй. Эмэгтэйчүүд бичиг баримттай анхаарал болгоомжтой байх хэрэгтэй. Ямар нэгэн хэлбэрийн алдаа ба үл ойлголцол гарч мэднэ. Эрчүүд өөрийн бодлоо амьдралд хэрэгжүүлж чадах бөгөөд албан тушаалын шатаар дэвшиж чадах эсвэл даргаасаа магтаал сонсоно. Удирдах хүсэл, өөрийн эрхэм байдлыг харуулахыг хичээх нь мэргэжлийн хүрээнд алдаа гаргахад, хамтрагч нарын эсэргүүцэлтэй тулгарахад хүргэнэ. Бодлоо илэрхийлэхдээ аймшиггүй, шулуун байдал нь танаас зарим холбоотнуудыг хөндийрөхөд хүргэж болохоос гадна, хамтрагчдаа өндөр шаардлага тавих нь холбоог тасална. Биеийн ачаалал, усан эмчилгээ, шаардлагагүй ачаалал нь хориотой.

Матар

Шинэ долоо хоногийг ажиллах хүсэл, урам зоригоор дүүрэн эхлээрэй. Тавьсан зорилгодоо хүрэхийн тулд шинэ санаа, төсөл төлөвлөгөөгөө баяжуулаарай. Аливаа чухал шийдвэр гаргахдаа өөрийн мэдрэмж, зөн билэгтээ найдах хэрэгтэй. Шинээр хүнтэй танилцах, сэтгэгдлээ хуваалцах зэргээр туршлага хуваалцах бололтой. Гэвч яарах хэрэггүй. Учир нь шинэ түнштэй болж харилцаагаа өргөтгөх цаг нь болоогүй байгаа тул бага зэрэг хүлээх хэрэгтэй. Өнөөдрийг хүртэл өөрийн холбоотон, найз нөхөд гэж тооцоолоогүй явж байсан хүмүүсээс тусламж, сэтгэлийн дэмжлэг авах бололтой. Гар татаж харамч зан гаргах хэрэггүй. Долоо хоногийн сүүлээр ажил хэргийн чиглэлээр ямарваа уулзалтыг төлөвлөх хэрэггүй. Учир нь ажил хэргийн түнштэй харилцан ойлголцож нэг шийдвэрт хүрэх боломж бараг байхгүй гэдгийг од гарагс баталж байна. Гэр бүлийнхээ хамт амьд байгальд зугаалахаар явах хэрэгтэй ба энэ нь та бүхэнд ач тустай байна.

Хумх

Долоо хоногийн эхэнд танд сонирхолтой ажил хэргийн саналууд ирж магад. Санхүүгийн үйл ажиллагаа явуулахдаа одод анхаарлаа бүү алд гэж зөвлөж байна. Хол явуулах тусам ажлаа хурдасгахад дөхөм болно. Санаандгүй талаас дэмжлэг ирж магад. Садан төрөл эсвэл найз нөхдүүд тусламж хүсэх болно. Бүү татгалз. Татгалзах нь таны харилцаанд мэдэгдэхүйц хагарал гаргаж магадгүй. Таны өөдрөг ба шаргуу байдал нь эргэн тойрны улсуудын нүдэнд таныг өсгөнө. Ямар нэгэн арга хэмжээ авахын өмнө түүний үр дагаврыг бодох хэрэгтэй. Учир нь ажил томоохон хэмжээний асуудлаар төгсөж мэднэ. Ноцтой асуудлуудад бэлэн бай. Танаас багагүй ярианы чадвар ба зөн билэг шаардагдана.

Загас

Долоо хоногийн эхэнд хувийн амьдралд хүндрэл үүснэ. Эмэгтэйчүүд оддын хамгаалалтад байна. Тэдний бүх үйл хэрэгт амжилт дагалдах болно. Юу ч болсон төлөвлөсөн зорилгодоо хүрэх тэмүүлэл нь таныг хориотой аргуудыг хэрэглэхэд хүргэж нэр хүндэд муугаар нөлөөлнө. Шинэ хүнтэй танилцах, эсвэл урьдын хайрттайгаа учрахдаа өөрийн боломжийг бүү алд. Урьдын зорилгоо биелүүлэхийг хичээ. Санхүүгийн амжилт, эхэлсэн ажлаа амжилттай дуусгаж болох юм. Таны амьдралын эрч хүч өнөөдөрт байна. Дотнын хүнтэйгээ романтик байдлаар болзох харуусал авч ирэхээс гадна салахад хүргэнэ. Энэ өдөр шинэ хүнтэй танилцах нь зүрхний шарахыг эдгээж магадгүй. Биеийн тамирын дасгал хийх, бусадтай харилцах харилцаа, бүтээлч байдал зэрэг нь долоо хоногийн сүүлийн өдрүүдэд идэвхтэй байна.

www.mongolcom.mn

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.