К.Роналду өрсөлдөгч багийнхаа хаалганд таван гоол орууллаа

Twitter Print
2015 оны 09-р сар 13-нд 14:31 цагт
Мэдээний зураг,

Испанийн хөлбөмбөгийн “Ла лиг”-ийн 3-р тойргийн эхний тоглолтууд урд шөнө боллоо. Тус улсын хамгийн шилдэг клуб “Реал Мадрид” өрсөлдөгч баг “Эспаньол”-ийг 6:0-ээр бут ниргэхэд Португал тоглогч К.Роналду таван гоол орууллаа. Харин Францын К.Бензема 28 дахь минутанд нэг гоолыг оруулсан аж.

Ингэснээр К.Роналду мэргэн буучдын жагсаалтыг тэргүүлээд зогсохгүй, “Реал Мадрид” хаалгандаа нэг ч гоол алдаагүй хэвээр байна. Урд шөнө мөн хүснэгтийн тэргүүлэгч “Барселона” хүнд тоглолтын эцэст гурван оноотой гэртээ буцлаа. Тэд мөнхийн өрсөлдөгч “Атлетико Мадрид”-ын талбайд зочлон тоглохдоо 2:1-ээр хожсон билээ. Бусад тоглолтын хувьд “Реал Бетис”-“Реал Сосьедад” 1:0, “Валенсиа”-“Спортинг” багийг 1:0-ээр буулган авлаа.

2008, 2013, 2014 оны дэлхийн шилдэг хөлбөмбөгч К.Роналду Испанийн лигт 2009 оны зун ирж байсан. Тэр цагаас хойш “Ла лиг”-т 203 тоглолт хийхдээ 230 гоолыг оруулж, шилдэг амжилтаа үргэлжлүүлж байна.

Э.Гүнтөмөр

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.