Хий дэлбэрч, олон хүн амиа алдлаа

Twitter Print
2015 оны 09-р сар 13-нд 14:00 цагт
Мэдээний зураг,

Энэтхэг улсын Петлавад хотын нэгэн ресторанд хий дэлбэрч, 90 орчим хүн амиа алджээ. Мөн энэ дэлбэрэлтийн үеэр 30 гаруй хүн түлэгдэж, эмнэлэгт хүргэгдсэн байна. Өчигдөр өдрийн цайны цаг байсан учир ресторанд олон хүн байжээ. Тэдгээрийн ихэнх нь сургуулийн сурагчид байсан тухай дамжуулав.

Одоогийн байдлаар энэхүү дэлбэрэлтэнд хэн буруутайг нь тогтоохоор цагдаагийн байгууллага шуурхай ажиллаж байна. Тус рестораны хажууд нэгэн байранд хадгалж байсан уурхайн дэлбэлэгчээс болсон байж магадгүй гэсэн урьдчилсан дүгнэлт гарчээ.

Дэлбэрэлт маш хүчтэй болсон учир ойр хавьд нь байсан барилгууд, хүмүүс өртөж хохирсон гэнэ.

Эх сурвалж: http://www.cbc.ca/player/News/

Э.Гүнтөмөр

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.