Засгийн газрын хуралдаан ирэх даваа гарагт болно

Twitter Print
2015 оны 09-р сар 12-нд 15:16 цагт
Мэдээний зураг,

Засгийн газрын ээлжит хуралдааныг есдүгээр сарын 14-ний 16.00 цагт зарлаад байна. Энэ хуралдаан нь танхимын гишүүдийн хувьд Засгийн газар шинэ бүрэлдэхүүнээр анх удаа хуралдана гэдгээрээ онцлогтой.

УИХ-ын ээлжит бус чуулганаас энэ сарын 8-нд нэр бүхий зургаан сайдыг томилсноор Засгийн газар бүрдсэн юм. Тодруулбал, Шадар сайдаар УИХ-ын гишүүн Ц.Оюунбаатарыг, Сангийн сайдаар УИХ-ын гишүүн Б.Болорыг, Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын сайдаар УИХ-ын гишүүн Н.Батцэрэгийг, Барилга хот байгуулалтын сайдаар УИХ-ын гишүүн З.Баянсэлэнгийг, Зам тээврийн сайдаар УИХ-ын гишүүн М.Зоригтыг тус бүр томилоод байгаа.

Энэ өдрийн Засгийн газрын хуралдаанаар 10 гаруй асудлыг хэлэлцэхээр төлөвлөжээ. Тухайлбал, Сангийн сайд Б.Болор Орон сууцны хорооллын санхүүжилтийн тухай, Барилга хот байгуулалтын сайд З.Баянсэлэнгэ Монгол, Чехийн Засгийн газар хоорондын комиссын хуралдааны тухай тус бүр асуудал оруулж хэлэлцүүлэх аж. Хэлэлцэх асуудлын дарааллыг дараах хүснэгтээс сонирхоно уу.

 Хэлэлцэх асуудал

Засгийн газрын гишүүн

1

Орон сууцны хорооллын санхүүжилтийн тухай

Б.БОЛОР

2

Монгол, Унгарын Засгийн газар хоорондын комиссын хуралдааны тухай*

Н.БАТЦЭРЭГ

3

Ази, Номхон далайн худалдааны хэлэлцээрт нэгдэн орох тухай

Д.ЭРДЭНЭБАТ

4

Монгол, Чехийн Засгийн газар хоорондын комиссын хуралдааны тухай*

З.БАЯНСЭЛЭНГЭ

5

Шинжлэх ухаан, технологийг хөгжүүлэх тэргүүлэх чиглэл, цөм технологийн жагсаалт батлах тухай

Л.ГАНТӨМӨР

6

Тогтоолд өөрчлөлт оруулах тухай

Г.ШИЙЛЭГДАМБА

7

Бусад асуудал*

Ч.САЙХАНБИЛЭГ

Танилцуулах асуудал

8

Засгийн газрын 2012-2016 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн хэрэгжилтийн тухай

С.БАЯРЦОГТ

9

Монгол Улсын Ерөнхий сайдын орон нутагт ажилласан дүнгийн тухай

С.БАЯРЦОГТ

10

Шилэн дансны тухай хуулийн хэрэгжилтийн явц, дүнгийн тухай

Б.БОЛОР

 

Э.Гүнтөмөр

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.