Жүжигчин Б.Нармандах, Г.Амгаланбаатар нар төрийн дээд одон, медаль гардлаа

Twitter Print
2013 оны 12-р сар 30-нд 12:18 цагт
Мэдээний зураг,

УДЭТ-ын уран бүтээлчдийн хувьд энэ жил шагналын хур буусан жилүүд байлаа.

Тухайлбал, УДЭТ-ын найруулагч Н.Наранбаатар саяхан Төрийн соёрхолт болж, энгэрээ мялаасан. Тэгвэл шинэ оны босгон дээр тус театрын жүжигчин Б.Нармандах, Г.Амгаланбаатар нар төрийн дээд одон медаль хүртсэн баярт мэдээ дуулгалаа.

Дуучин, жүжигчин МУСТА Б.Нармандахыг урлагт олон жил үр бүтээлтэй ажилласан хөдөлмөр, зүтгэлийг нь үнэлэн Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонгоор шагнасан бол жүжигчин Г.Амгаланбаатарыг “Алтан гадас” одонгоор тус тус шагнажээ.

Г. Ганчимэг

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.