Дэлхийн аварга С.Цэрэнчимэд эхний тойрогт Шинэ Зеландын бөхтэй барилдана

2015 оны 09-р сар 11-нд 16:52 цагт
Мэдээний зураг,

Чөлөөт, сонгомол бөхийн насанд хүрэгчдийн 2015 оны дэлхийн аварга шалгаруулах тэмцээн АНУ-ын Лас Вегас хотод болж байна. Энэ сарын 7-ноос 13-ны өдрүүдэд болж буй уг тэмцээнд 100 гаруй орны эрэгтэй, эмэгтэй 650 орчим тамирчин өрсөлдөж байгаа аж.

Тэмцээний эхний өдрүүдэд сонгомол бөхийн аваргууд тодорсон. Харин эмэгтэй чөлөөт бөхийн 60 кг-аас бусад жингийн барилдаанууд боллоо. Өнөөдөр 63 кг-д барилдсан 2012 оны Лондонгийн Олимпийн хүрэл, дэлхийн аваргын алт, мөнгөн медальт, гавьяат тамирчин С.Батцэцэг шилдэг нь байж алтан медаль хүртсэн.

Харин өнөө шөнө эмэгтэйчүүдийн 60 кг-д 2014 оны дэлхийн аварга, гавьяат тамирчин С.Цэрэнчимэд барилдана. Тэрээр эхний тойрогт Шинэ Зеландын Т.Фордтой барилдана. Хэрэв түүнийг хожвол, дараагийн тойрогт БНХАУ-ын бөх С.Яажунтай хүчийг үзнэ.

Мөн эрэгтэйчүүдийн 61 кг-д ОУХМ Б.Номин эхний тойрогт Энэтхэгийн Б.Кумартай барилдана. Хэрэв түүнийг хожвол дараагийн тойрогт АНУ, Казахстаны бөхчүүдийн ялсантай учраа таарна. 86 к-гд ОУХМ О.Үйтүмэн эхний тойрогт Польшийн Р.Маркинцевичтэй барилдана. Түүний хожвол дараагийн тойрогт Кыргизстаны Д.Кобоновтой барилдана. 97 кг-д Азийн аварга, ОУХМ Д.Хүдэрбулга нэгдүгээр тойрогт Туркийн И.Болукбашитай оноолт таараад байна.

Бөхчүүдийн хэсгийн барилдаан Улаанбаатарын цагаар шөнийн 02:00 цагт эхэлнэ. Харин медалийн төлөөх барилдаан өглөөний 10:30 цагт эхлэх юм.

2015 оны чөлөөт, сонгомол бөхийн дэлхийн аваргаас медаль хүртсэн орнууд (эхний таван өдрийн дараах байдлаар)

Улсын нэр

Алт

Мөнгө

Хүрэл

Нийт

1

Япон

3

1

1

5

2

ОХУ

2

1

5

8

3

Турк

2

0

1

3

4

АНУ

2

0

1

3

5

Азербайжан

1

2

2

5

6

Украйн

1

1

4

6

7

Куба

1

1

0

2

8

Герман

1

0

1

2

9

Армени

1

0

0

1

10

Итали

1

0

0

1

11

Монгол

1

0

0

1

12

БНХАУ

0

2

0

2

13

Укбекистан

0

2

0

2

14

Иран

0

1

3

4

15

Беларусь

0

1

1

2

16

Швед

0

1

1

2

17

Дани

0

1

0

1

18

Финланд

0

1

0

1

19

БНСУ

0

1

0

1

20

Болгар

0

0

2

2

21

Казахстан

0

0

2

2

22

БНАСАУ

0

0

2

2

23

Канад

0

0

1

1

24

Эстони

0

0

1

1

25

Гүрж

0

0

1

1

26

Голланд

0

0

1

1

27

Нигери

0

0

1

1

28

Серб

0

0

1

1

 

Бүх медаль

16

16

32

64

Сэтгүүлч М.Золбаатар

E-mail: mongolcom.mn@gmail.com
Утас: 76110303, 76110505

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.
    • Зочин

      (202.179.29.252) 2015-09-11 17:32
      • 0
      • 0

      Манайхан чинь хятад л ялагдаад байдаг болсон юм биш байгаа даа.

      Хариулах