Бямба гарагийн үдэш “Атлетико Мадрид”-“Барселона” тоглоно

Twitter Print
2015 оны 09-р сар 11-нд 16:12 цагт
Мэдээний зураг,

Испанийн хөлбөмбөгийн “Ла лиг”-ийн гуравдугаар тойргийн тоглолтууд энэ амралтын өдөр үргэлжлэн явагдана. Өнөө шөнө “Лавента”-“Севилья”, 12-ны шөнө “Эспаньол”-“Реал Мадрид”, “Спортинг”-“Валенсиа”, “Атлетико Мадрид”-“Барселона”, “Реал Бетис”-“Реал Сосьедад”, 13-нд “Гранада”-“Вильяреал”, “Атлетик Бальбао”-“Хетафье”, “Сельта Виго”-“Лас Палмас”, “Малага”-“Эйбар”, 14-нд “Рио Валлекано”-“Депортиво” багууд тоглох хуваарь гарчээ.

Улирлын эхэнд алдарт Эзэн хааны клуб “Реал Мадрид” өрсөлдөгч багтайгаа тэнцсэн бол тэдний гол өрсөлдөгч “Барселона”, “Атлетико Мадрид” хоёр дараалан хожсон. Харин энэ тойрогт “Атлетико Мадрид” талбай дээрээ Каталоны “Барселна”-г хүлээж авна. Тэдний хэн хожсон хүнэгтийг тэргүүлэх бөгөөд хэрэв тэнцвэл “Реал Мадрид” багт боломж гарч ирнэ.

Одоогийн байдлаар “Сельта Виго”, “Эйбар”, “Атлетико Мадрид”, “Барселона” тус бүр 6, “Реал Мадрид”, “Вильяреал” багууд 4 оноотой хүснэгтийн эхний зургаан байрыг эзэлж байна.

Э.Гүнтөмөр

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.