Азийн спортын од: Каори Ичо

Twitter Print
2015 оны 09-р сар 11-нд 12:35 цагт
Мэдээний зураг,

Энэ өдрүүдэд АНУ-ын Лас Вегас хотод чөлөөт, сонгомол бөхийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн болж байна. Өнөөдөр эмэгтэйчүүдийн 58 кг-д Япон алдарт бөх К.Ичо түрүүлж, дэлхийн аваргын арав дахь алтан медалиа хүртлээ. Тэрээр 1984 оны зургаадугаар сарын 13-нд Аморе мужийн Хачинохе хотод төрсөн.

Анх 2002 онд Ираны Чалкида хотод болсон дэлхийн аваргын 63 кг-д түрүүлж байв. Түүнээс хойш “Нью Йорк 2003”, “Будапешт 2005”, “Гуанжоу 2006”, “Баку 2007”, “Москва 2010”, “Истанбул 2011”, “Будапешт 2013”, “Ташкент 2014”, “Лас Вегас 2015” зэрэг дэлхийн аваргад босоо байлаа.

Мөн хүн төрөлтний спортын их баяр наадам зуны Олимпийн тоглолтонд “Афин 2004”, “Бээжин 2008”, “Лондон 2012”-т алтан медаль энгэртээ зүүж, манай гарагийн хамгийн шилдэг эмэгтэй чөлөөт бөхийн тамирчдын нэг болсон. Харин Азийн наадамд 2006 онд алт, 2002 онд мөнгөн медаль авсан. “Бусан 2002”-оос мөнгөн медаль хүртсэн түүний олон улсын хамгийн нэр хүндтэй тэмцээнээс авсан цорын ганц мөнгөн медаль, бусад нь бүгд алт юм.

К.Ичо энэ өдрүүдэд болж буй “Лас Вегас 2015” чөлөөт бөхийн дэлхийн аваргын 58 кг-д эхний тойрогт Энэтхэгийн Г.Пхогатыг 10:0, хоёрт Туркийн Э.Йесилирмахыг 10:0, гуравт Унгарын М.Састинг 10:0, хагас шигшээд Колумбын Ж.Рентериаг 10:0, шигшээ барилдаанд Финландын П.Оллиг 10:0 зэрэг бүх өрсөлдөгчөө онгоор цэвэр ялж, өөрөө нэг ч оноо алдаагүй билээ.

Түүнээс өөр дэлхийн аваргаас 10-аас дээш медаль хүртсэн цорын ганц эмэгтэй бөх нь нутаг нэгт С.Ёшида юм. С.Ёшида зуны Олимпийн 3 алт, дэлхийн аваргын 13 алт, Азийн наадмын 4 алтан медаль авч байлаа.

Э.Гүнтөмөр

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.