“Филадельфи 76” шинэ тоглогч авлаа

Twitter Print
2015 оны 09-р сар 11-нд 11:15 цагт
Мэдээний зураг,

NBA-ийн “Филадельфи 76” баг холбон тоглогч К.Маршаллтай дөрвөн жилийн гэрээ байгууллаа. Энэ зун чөлөөт агент болоод байсан түүнтэй хэдий хэмжээний ам.долларын гэрээ байгуулсан нь тодорхойгүй байна. Ямартай ч К.Маршалл эхний улиралд 2.1 сая ам.долларын цалин авахаар болжээ.

“Филадельфи 76” домогт А.Айверсоноос хойш торойх амжилт үзүүлээгүй. Мөн өрсөлдөөн сул дорнод бүст сүүлийн байруудыг эзэлж байв. Харин залуу тоглогчдийг авснаар амжилт нь дээшлэх боломжтой юм.

К.Маршалл 1991 оны наймдугаар сарын 19-нд Вижини мужийн Думфриес хотод төрсөн. 2012 оны драфтын эхний бүсийн 13 дахь сонголтоор “Финикс Санс” багт ирсэн. Түүнээс хойш “Лос Анжелес Лэйкерс”, “Милуоки Бакс”, “Филадельфи 76” зэрэг багуудад тоглож байна.

Э.Гүнтөмөр

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.