Дүрвэгсдэд халдсан сэтгүүлч эмэгтэйд ял оноож магадгүй

Twitter Print
2015 оны 09-р сар 11-нд 10:45 цагт
Мэдээний зураг,

Унгарын дүрвэгсдийн хуарангаас олон мянган дүрвэгч зугтахыг оролцож, цагдаа нартай мөргөлдөх үеэр Унгарын “N1” телевизийн зураглаач Петро Лазло гэх сэтгүүлч эмэгтэй хүүгээ тэврээд гүйж буй дүрвэгчийг санаатай дэгээдэж унагааж, хоёр хүүхдийг өшиглөж байгаа үйлдэл дүрс бичлэгт үлдсэн нь энэ долоо хоногийн хамгийн дуулиан дагуулсан үйл явдал болсон. 

Амьдрахын төлөө олон зуун цагаачид цагдаа нараас зугатааж, амь тэмцэн гүйлдэх тэр үеэр 6-7 орчим насны хүүгээ тэврэн, хүнд ачаандаа түүртсэн нэгэн эрийг дэгээдэж унагасан юм. 

Түүний энэ цэвдэг үйлдэл нэг бус удаа байсан бөгөөд уг үйл явдлаас хэдхэн хормын өмнө тэнхээ мэдэн зугтаж буй хүүг өшиглөж, бас нэгэн охиныг дэгээдэж буй нь дүрс бичлэгт тодоос тод үлджээ. Цагаачдын асуудал ямар хэмжээнд хүрснийг бодитоор мэдээлэх үүрэгтэй тус эмэгтэйн бусармаг, хэт хүнлэг бус үйлдлийг дэлхий нийтээр шүүмжилж байгаа юм. 

Унгарын "N1" телевизээр түүний ёс бус үйлдэлд уучлалт эрж, ажлаас нь халсан тухай мэдэгдсэн юм. Харин сэтгүүлч бүсгүй өөрийн твиттер хуудсаараа дамжуулан дүрвэгч аав, хүү хоёроос уучлалт гуйсан байна. Тэрээр “Намайг уучлаарай. Би ёс зүйгүй алдаа гаргажээ” гэсэн байна. Гэвч Унгарын прокуророос түүнд эрүүгийн хэрэг үүсгэснээ өчигдөр зарласан бөгөөд Прокурорт Ласлог “нийгмийн гишүүний эсрэг хүчирхийлэл үйлдсэн” гэсэн олон гомдлыг хүлээж авчээ. Энэ зүйл ангиар тав хүртэл жил шоронд хорих ял байдаг гэнэ. Хэргийг мөрдөх явцад түүнтэй холбоотой өөр хэргүүд илэрвэл ял хүндэрнэ гэж прокурор хэвлэлд ярьжээ.

                                                                 

Г.Ганаа

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.