Франц шөвгийн 16-д Туркийн шигшээтэй оноолт таарлаа

Twitter Print
2015 оны 09-р сар 11-нд 09:20 цагт
Мэдээний зураг,

Сагсан бөмбөгийн 2015 оны Европын аварга шалгаруулах тэмцээн энэ сарын 5-наас 20-ны өдрүүдөд болж байна. Дөрвөн улсын нутаг дамжин зохиогдож буй энэ удаагийн тэмцээнд Испани, Украйн, Эстони, Франц, Словени, Хорват, Литви, Серб, Финланд, Грек, Турк, Латви, Израйл, Босни, Бельги, Гүрж, Чех, Герман, Голланд, Польш, Македона, Итали, Исланд, ОХУ-ын шигшээ багууд өрсөлдөж байгаа аж.

Урд шөнө хэсгийн сүүлийн тоглолтууд болсон бөгөөд “А” хэсэгт Польш-Финланд 78:65, ОХУ-Босни 81:61, Франц-Израйл 86:61, “В” хэсэгт Серб-Итали 101:82, Испани-Итали 77:76, Турк-Исланд 111:102, “С” хэсэгт Словени-Македона 62:51, Гүрж-Хорват 71:58, Грек-Голланд 68:65, “D” хэсэгт Бельги-Украйн 79:71, Латви-Эстони 75:64, Литви-Чехийг 85:81-ээр тус тус хожсон юм.

Мөн хэсгийн тоглолт өндөрлөж, шөвгийн 16-гийн оноолт гарсан билээ. Энэ удаа Франц-Турк, Латви-Словени, Испани-Польш, Грек-Бельги, Серб-Финланд, Хорват-Чех, Израйл-Итали, Литви-Гүржийн шигшээ оноолт таарлаа.

Шөвгийн 16-гийн тоглолтууд энэ сарын 12, 13-нд болно.

Э.Гүнтөмөр

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.