Ёкозүна цолтой барилдсан анхны тэмцээндээ нэг ч уналгүй түрүүлсэн бөх Таканосато

Twitter Print
2015 оны 09-р сар 10-нд 17:55 цагт
Мэдээний зураг,

Японы мэргэжлийн сумо бөхийн түүхэнд Монгол улсаас дөрвөн ёкозүна цолтон төрөн гарсан. Харин Асашёорюү Дагвадорж, Хакухо Даваажаргал, Харумафүжи Бямбадорж, Какүрюү Ананд нар бүгд ёкозүна цол хүртсний дараах башёд түрүүлж чадаагүй.

Энэ нь бөх хүнээс маш их сэтгэлийн хүч шаарддаг билээ. Ёкозүна Футабаяама 1936 оны тавдугаар сар, 1937 оны нэг, тавдугаар сард гурван башё дараалан түрүүлж, их аварга цол хүртсэн. Харин их аварга цол хүртсний дараах башё буюу 1938 оны нэгдүгээр сард дахин эзэн хааны цом хүртэж байлаа.

Харин түүнээс хойш 36 бөх ёкозүна цол хүртсэн бөгөөд ердөө дөрөв нь их аварга цол хүртсний дараах башёд түрүүлжээ. Тэднээс 59 дэх ёкозүна Таканосато 1983 оны есдүгээр сарын башёд их аварга цолтой анх барилдахдаа 15 давж, нэг ч уналгүй түрүүлсэн цорын ганц бөх болсон түүхтэй. Таканосато нь өдгөө ояката хийдэг бөгөөд Монголчуудын сайн танил озэки Кисэносатогийн багш билээ.

Ёкозүна Таканосатогоос хойш Асахифүжи, Акэбона, Ваканохана, Мусашимару, Асашёорюү, Хакухо, Харумафүжи, Какүрюү нар их аварга цолтой анх барилдсан тэмцээндээ түрүүлж чадаагүй. Харин Таканохана их аварга цол хүртсний дараах анхны башёдоо түрүүлсэн ч зуун хувийн амжилт үзүүлж чадаагүй. Тэрээр 13 давж, 2 унасан юм.

Э.Гүнтөмөр

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.