Уушигнаас тамхины хорыг гадагшлуулах хүнсний бүтээгдэхүүнүүд

Twitter Print
2018 оны 11-р сар 09-нд 17:25 цагт
Мэдээний зураг,

Никотин нь бие организамд шингэж, дасал болсноор тамхинаас гарахад улам хэцүү болдог бөгөөд хүчтэй өдөөгч бодис учир мэдрэлийн системд муугаар нөлөөлөхөөс гадна зүрх дэлсүүлэх, даралт ихэсгэх, зүрхний шигдээст хүргэх аюултай байдаг.

Тиймээс бид та бүхэндээ никотины хорыг үгүй хийдэг хүнсний бүтээгдэхүүнүүдийг танилцуулж байна.

1. Брокколи

Брокколид их хэмжээний В5, С амин дэм агуулагддаг бөгөөд хүний биед амин дэм дутагдсанаар дархлаа муудаж, өвчин тусамтгай болдог учраас брокколи хэрэглэснээр С амин дэм нөхөгдөх бөгөөд бодисын солилцоо түргэн явагдахаас гадна уг ногоонд агуулагдах NRF2 уурагны тусламжтайгаар таны уушигнаас хорт бодис хурдан гадагшлах болно. 

2. Апельсин

Никотин хүний биеийг С амин дэмийн дутагдалд оруулдаг байна. Мэдээж апельсин нь С амин дэм ихтэй гэдгийг хүн бүр мэднэ шүү дээ. Тиймээс энэ жимсийг хэрэглэснээр тухайн хүнийн С амин дэм нөхөгдөж, тамхинаас үүсэх стресс, уур зэргээс ангижирч болно. 

3. Бууцай

Бууцай нь фолийн хүчил буюу В9 амин дэмээр баялаг бөгөөд энэ амин дэм нь хүний биеэс никотиныг гадагшлуулдаг байна. Тамхи татдаг хүмүүс никотиноос үүдэлтэй нойрны өвчинтэй болдог ажээ. Мөн бууцайд агуулагдах фолийн хүчил нь сэтгэл санааг илүү өөдрөг, тайван байхад тусалдаг байна.

4. Цагаан гаа

Тамхинаас үүдэлтэй олон төрлийн сөрөг үр дагаврыг арилгахад цагаан гаа туслана. Үр дүнг нь сайн мэдрэхийн тулд түүхийгээр нь хэрэглэх хэрэгтэй бөгөөд тамхи татах хүслийг багасгах, тураах, биеэс хорт бодисыг ялгаруулах үүрэгтэй. Тиймээс та тамхи татахаа больж, цагаан гаа хэрэглэвэл биеэсээ никотиныг бүрэн гаргаж чадна.

5. Цангис жимс

Цангисанд агуулагдсан хүчил нь цусан дахь никотиныг илүү хурдан гадагшлахад тус болдог байна. Никотин нь цусан дахь сахарын хэмжээг нэмэгдүүлдэг учраас та тамхинаас гарахаар шийдсэн бол цангисны шүүс уугаарай.

6. Нимбэг

Никотин хүний биед 3 хоногийн турш агуулагддаг бөгөөд арьсыг гэмтээдэг. Тиймээс дархлаагаа сэргээж арьсаа сайхан болгохыг хүсвэл нимбэг хэрэглээрэй.

7. Лууван

А болон С амин дэм дутагдсанаар цусны эргэлт буурч, тархины үйл ажиллагаанд сөргөөр нөлөөлнө. Тиймээс хоол хүнсэндээ лууван хэрэглэснээр А болон С амин дэмийг нөхөж, дархлааг сэргээх болно.

8. Анар

Тамхи татсанаар зүрхний цохилт ихсэж, хүчилтөрөгчийн дутагдалд ордог. Тиймээс анар нь энэ асуудлыг шийдээд зогсохгүй, эритроцитийн ялгаруулалтыг хурдацтай явуулна. 

9. Буудай

Тамхи татах нь таны судасны системд нөлөөлж байгаа учир Е амин дэмээр баялаг хоол хүнс хэрэглэхэд буруудахгүй. Энэ таны судсыг илүү мэдрэмтгий болгож өгөх бөгөөд нас ахисан хойноо зүрхний өвчин тусахгүй байх нөхцлийг бүрдүүлдэг байна.

10. Буржгар байцаа \капе\

Капе нь тоонолжин ургамалын тоонд багтах бөгөөд хэдий чинээ их хэрэглэнэ төдий чинээ хавдар тусахаас урьдчилан сэргийлж чадна. Мөн антиоксидантын үйлчилгээтэй учраас удаан хугацаанд тамхи татсан хүний биеэр хуримтлагдсан хорыг гадагшлуулах боломжтой.

www.caak.mn

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.