Өөрийнхөө мэдээллийг фэйсбүүкээс хэрхэн татаж авах вэ?

2016 оны 12-р сар 30-нд 17:35 цагт
Мэдээний зураг,

Уншигч та фэйсбүүк дэх хувийн мэдээллийн архиваа хадгалан авахыг хүссэн эсвэл фэйсбүүкээсээ нүүр буруулахаар шийдсэн бол дараах зөвлөгөөг анхаараарай. Таны олон өдрийг элээн байж фэйсбүүктээ оруулсан мэдээллүүдийг дараах аргаар хялбархан татаад авчих боломжтой.

1. Фэйсбүүк хуудасны "Settings"-рүү орно.

2. "Settings" рүү ороход "General Account Settings" цонх гарч ирнэ. Тус цонхны доод талд байрлах"Download a copy" командыг дарна.

3. "Download Your Information" цонх гарч ирнэ. "Start My Archive" командыг сонгоно.

4. "Request My Download" цонх идэвхжинэ. "Okay" командын товчлуурыг дарна.

5. Фэйсбүүкт бүртгэлтэй таны майл хаяг руу хоёр захидал ирнэ. Түүнээс "Your Facebook download is ready" гэсэн захидлыг нээнэ.

6. Тус захидлаар таны файсбүүкт архивлагдсан мэдээллийг татаж авах линк ирсэн байгаа. Түүнийг дарж орно.

7. "Download Your Information" цонх идэвхжинэ. "Download Archive" командыг сонгоно.

8. Хэрэглэгчийн нууц үгийг асууна. Нууц үгээ оруулаад "Submit" командыг дарснаар таны фэйсбүүкийн профайл ID-аар нэрлэгдсэн архив файл татагдана.

9. Татаж авсан хавтас дотор "html", "photos", "index.htm" гэсэн хэсгүүд байгаа. Түүний "index.htm"файлд таны хувийн мэдээллүүд байршиж байгаа болно. Танд амжилт хүсье.

www.mongolcom.mn.mn

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.
    • Loren

      (188.143.232.27) 2016-07-24 08:17
      • 0
      • 0

      OLÁ,TENHO 41 ANOS E DOIS FILHOS,TO COM DEPRESSÃO POIS TENHO SEIOS MUITO FEIOS,GORDURA LOCALIZADA,MINHA AUTO ESTIMA ESTÁ LA EM BAIXO,PRECISO FAZER UMA CIRUGIA PLÁSTICA E NÃO TENHO COSei&CcedIl;&OtildD;EN,ALGUM MÉDICO QUE POSSA ME AJUDAR?VIVO MUITO TRISTE,TEM ROUPAS Q NEM POSSO USSAR!!mE AJUDEM,POR FAVOR!!OBRIGADA

      Хариулах

    • Зочин

      (77.53.60.243) 2016-06-08 05:06
      • 0
      • 0

      Hunii comoor orj hadgalssn tohioldold minii medeelel ter com document dr hadgalagdah Uu? Ta buhen amjilt husie. Bayarlalaa

      Хариулах