iPhone-ий шинэ загварууд 199-499 ам.долларын үнэтэй

Twitter Print
2015 оны 09-р сар 10-нд 10:54 цагт
Мэдээний зураг,

Аpple  компани iPhone, iPad болон Apple TV-гийн шинэ үеийг танилцууллаа. Аpple компаний гүйцэтгэх захирал Тим Кук Сан-Франциско хотын спорт цогцолборт 7 мянган үзэгчдэд шинэ бүтээгдэхүүнийхээ танилцуулгыг хийсэн байна.

Энэхүү бага хурлын дараагаар Аpple-ийн үнэт цаасны ханш 1.9 хувиар унажээ.

“TECHanalysis Research”-ийн шинжээч Боб О'Доннелла Apple компанийг цаашид өрсөлдөхөд илүү хүнд хэцүү байх болно хэмээн шүүмжилсэн байна.

Гүйцэтгэх захирал Тим Кукын хэлснээр ухаалаг утасны үсэг нь өөрчлөгдсөн бөгөөд өмнөх хувилбараасаа хараа зүйн хувд ялгаатай болж “сарнайн алтлаг” өнгөтэй болсон гэнэ. Түүнчлэн төхөөрөмж нь 3D Touch технологиор хийгдсэн, товшилтыг хүчийг гурван түвшинд тодорхойлох боломжтой Force Touch-той ажээ.

Мөн шинэ iPhone нь ийнхүү товшилтын түвшинтэй /сулаас -хүчтэй товших/ болсноос гадна стандарт үйлдлүүдтэй гэнэ. Түүнчлэн шинэчлэгдсэн камер нь 12 мегапиксельтэй болсон ба видео бичлэгийг 4000-4096 пикселийн нарийвчлалтай хийж болох аж.

iPone 6S болон iPhone 6S Plus

iPhone-ий шинэ загваруудыг 9 сарын 25-нд худалдаанд гаргах бөгөөд үнийн хувьд /АНУ-ын утасны операторуудтай гэрээгээр ажиллах/ 6S загвар нь 199$-399$, харин 6S Plus загвар нь 299$-499$ байх гэнэ. Харин iOS 9 шинэ үйлдлийн системийг шинэ болон хуучин утсандаа 9 сарын 16-аас татаж авахад болох юм байна.

Эх сурвалж: www.bbc.com

Орчуулсан: 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.