О.Насанбурмаа хүрэл медалийн төлөө барилдана

2015 оны 09-р сар 10-нд 10:08 цагт
Мэдээний зураг,

Чөлөөт бөхийн насанд хүрэгчдийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн өчигдөр АНУ-ын Лас-Вегас хотноо эхэллээ. ДАШТ-д эх орноо төлөөлөн оролцож буй манай бөхчүүдээс эмэгтэйчүүдийн 48 кг-д Э.Нарангэрэл, 53 кг-д Д.Отгонцэцэг, 69 кг-д О.Насанбурмаа нар барилдааны салхийг хагаллаа.

Манай тамирчдаас 69 кг-д барилдаж буй О.Насанбурмаа хүрэл медалийн төлөө барилдахаар үлдлээ. Тэрбээр Унгар, Польш, Казахстаны тамирчдыг хожиж, хагас шигшээд үлдсэн ч БНХАУ-ын Зоу Фэнд 14:4 онооны харьцаагаар хожигдсоноор хүрэл медалийн төлөө барилдахаар үлдлээ. О.Насанбурмаа Японы бөх Сара Дошотой оноолт таарчээ.

Лас-Вегаст болж буй ДАШТ-ий хэсгийн барилдаан Улаанбаатарын цагаар шөнийн 02.00 цагт эхлэх бол медалийн төлөөх барилдаан 10.30-13.00 цагийн хооронд болж байна.

Шигшээ барилдаан Улаанбаатарын цагаар 10.40 цагаас эхлэх бөгөөд ETV HD сувгаар дамууулна.

Тэмцээнийг шууд үзэх линк: 

www.unitedworldwrestling.org

М.Гүнтөмөр

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.