Италид дүүжин тээврийн ослын улмаас 14 хүн нас баржээ

Twitter Print
2021 оны 05-р сар 24-нд 08:22 цагт
Мэдээний зураг,

Италийн хойд зүгт байрлах Лаго- Мажоре нуурын ойролцоо дүүжин тээвэр доош унасны улмаас 14 хүн амь үрэгджээ.

Италийн Стреза хотоос ойролцоох Моттароне уулын орой хүртэл зорчигчид тээвэрлэж байсан дүүжин тээвэр Моттароне уулын оройд хүрэхэд 300 м орчим дутуу байхад 20 метрийн өндрөөс унаж, уулын уруу өнхрөн осолджээ.

Нас барсан иргэдийн дунд Израилийн 5 иргэн байсан тухай Израилийн Гадаад хэргийн яамнаас мэдээлжээ.

Осолд өртсөн иргэдийн дийлэнх нь газар дээрээ нас барсан ба нас барагсдын тоо нэмэгдэх төлөвтэй байгааг аврах ажиллагаа явуулж буй албан хаагчид онцолжээ.

Албаны хүмүүсийн мэдээлснээр ослын газраас 5 болон 9 настай 2 хүүхэд амьд мэнд олдсон ба тэднийг ойролцоо байрлах Турин хотын эмнэлэг рүү нисдэг тэргээр хүргэсэн ч 9 настай хүүхэд нь удалгүй нас баржээ. 5 настай хүүхэд нь яаралтай мэс засалд орсон ба биеийн байдал нь маш хүнд байгаа аж.

Осол өнгөрсөн ням гарагт орон нутгийн цагаар 12 цаг 30 минутанд болсон ба ослын шалтгаан одоогоор тодорхойгүй байна. Ослын газарт аврах ажиллагаа үргэлжилж байна.

Стреза хотоос Моттароне уул хүртэлх дүүжин тээврээр 20 минут орчим зорчдог ба дүүжин тээвэр тус бүрт дээд тал нь 40 хүн зорчих боломжтой байдаг аж. Уг дүүжин тээврийн үйлчилгээ анх 1970 онд нээгдсэн ба 2014-2016 оны хооронд засвар хийгджээ.

Эх сурвалжhttps://www.bbc.com/news/world-europe

Орчуулсан: Содномцэрэнгийн Энхзаяа

mongolcom.mn

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.