Гурван улс алтан медаль хүртээд байна

Twitter Print
2015 оны 09-р сар 09-нд 13:01 цагт
Мэдээний зураг,

“Ulaanbaatar 2015” туялзуур сэлэмний залуучуудын Азийн аварга шалгаруулах тэмцээн “Буянт-Ухаа” спортын ордонд өнөөдөр гурав дахь өдрөө үргэлжилж байна.

Тэмцээний эхний өдрүүдэд эрэгтэйчүүдийн хүнд сэлэм, илд сэлэм буюу "saber", эмэгтэйчүүдийн “saber” болон хөнгөн сэлэм буюу "foil" тэмцээний аваргууд тодроод байна. Одоогоор Казахстан хоёр, Вьетнам, Ливан улсаас нэг нэг дэлхийн аварга төрлөө.

Өчигдөр болсон эрэгтэйчүүдийн хүнд сэлэмний төрөлд манай улсаас Б.Амарболд, Э.Энхтөр, Э.Нямлхагва,Б.Хаш-Эрдэнэ нарын тамирчид оролцжээ.

"Буянт-Ухаа" спортын ордонд болж буй "Ulaanbaatar 2015" туялзуур сэлэмний залуучуудын Азийн аварга шалгаруулах тэмцээнийг үзэхэд үнэ төлбөргүй тул 09.00 цагаас эхлэн цаг тутамд УДЭТ-аас автобус үйлчилж байна.

Э.Гүнтөмөр

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.