Таны ажлыг хөнгөвчлөх үнэтэй зөвлөгөө

Хувцасны шүүгээгээ янзлахаас эхлээд л бүсгүйчүүд бидний хийх ажил мундахгүй их. Гэр доторх жижиг сажиг зүйлсийг ч өөрийн үр хүүхэд шигээ хамгаалах үүрэг мэдээж биднийх. Ингээд чиний ажлыг хөнгөвчлөх 19 хэрэгтэй зөвлөгөө бэлдлээ. Хэрэгжүүлээд үзээрэй. Ухаалаг байвал “хэцүү”-г ч амархан болгож болно. 

9303
Үл ялиг бариад байгаа гутлаа сунгаж хөлөндөө тааруулахын тулд эхлээд зузаан оймс өмс. Дараа нь гутлаа өмсөөд үсний сэнсээ халуун дээр нь тавьж байгаад гаднаас нь халаах хэрэгтэй. Оймсоо тайлаад өмсөхөд хүссэнээр чинь болоогүй байвал ахиж үлээлгээрэй.

9303
 Бөгжний “хор”-ноос гараа хамгаалахыг хүсвэл өнгөгүй лакаар дотор талыг нь будаарай.

9303
Хувцасныхаа “бөөс”-ийг арилгахыг хүсвэл хуурай чулууг ашиглаарай.

9303
Шүүгээндээ цүнхнүүдээ эмх цэгцтэй байлгахыг хүсвэл шүршүүрийн хөшиг тогтоогчийг ашигла.

9303

Цагаан вино улаан виноны өнгийг саармагжуулдаг. Хэрэв хувцсан дээрээ улаан вино асгасан бол дээрээс нь цагаан вино асгаад хатаах хэрэгтэй.

9303

Гоо сайхны хэрэгслүүдээ соронзоор тогтоовол ямар вэ?

9303
Сул жинснийхээ гадуур урт түрийтэй гутал өмсөх гэж байгаа бол эхлээд бариу оймс өмсөөрэй. Илүү хялбар байх болно.

9303
Дезодрант болон сүрчигний толбыг ариун цэврийн хэрэгслээр үрвэл арилдаг. Гэхдээ хэтэрхий чанга үрвэл саарал толбо үлдэх аюултай.

9303
Ялгагдахгүй олон түлхүүрийнхээ бариулыг хумсны лакаар будаарай. Хөгжилтэй бас амархан байгаа биз?

9303
Хөлдөөсөн усан үзэм нь чиний цагаан виног хүйтэн байлгаж, амт чанараа хадгалахад нь тусална.

9303
Угаах хувцасныхаа өлгүүрийг нааш харуулж байрлуул. Ингэвэл ялгахад хялбар байх болно.

9303
Хүзүүний зүүлтээ орооцолдуулахгүй байхын тулд соруул ашиглаарай. Инээдтэй харагдаж байгаа ч их үр дүнтэй арга шүү.

9303
Гутлынхаа хэлбэрийг хадгалахын тулд цилиндр хэлбэртэй хаягдал зүйлсийг ашиглаж болох юм. Жишээ нь: Ундааны хуванцар сав.

9303
Алчуураа ингэж зангидвал хадгалахад илүү амар байдаг.

9303
Гутлаа хөл нүцгэн өмсөх үед гарах хөлсний эвгүй үнэрээс сэргийлэхийн тулд сода ашиглаарай.

9303
Хувцасныхаа оёдол хэсгийг индүүдэхдээ үснийхээ индүүг ашиглаарай.

9303
Сормуусныхаа самыг халуун усанд дүрж цэвэрлээрэй.

9303
Үсэнд наалдсан бохийг жижиг мөсөөр үрж арилгаарай.

9303
Виноны үйсэн таглаагаар ийм хөөрхөн сувинер хийж болно.

www.emegteichuud.mn

  • Мэдээний зураг,

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.