Ерөнхий сайдын айлчлал эхэллээ

Twitter Print
2015 оны 09-р сар 09-нд 09:38 цагт
Мэдээний зураг,

Монгол Улсын Ерөнхий сайд Ч.Сайханбилэг өчигдөр урд хөршийг зорисон. Тэрбээр БНХАУ-ын Далянь хотноо болох зуны Давосын чуулга уулзалтад оролцох юм. Түүний айлчлал энэ сарын 11-ыг хүртэл үргэлжилнэ.

Ерөнхий сайд Зуны Давосын чуулга уулзалтын нээлтийн арга хэмжээнд оролцохоос гадна Орчин цагийн торгоны зам сэдэвт хуралдаан, Инноваци ба Япон сэдэвт дугуй ширээний бизнес уулзалт, Хятадын эрчим хүчний салбарт гарч буй өөрчлөлтийн төлөв байдлын талаарх удирдагчдын яриа, хэлэлцүүлэгт тус тус оролцоно.

Мөн Дэлхийн эдийн засгийн чуулга уулзалтыг үндэслэгч, гүйцэтгэх захирал Клаус Шваб, БНХАУ-ын Төрийн Зөвлөлийн Ерөнхий сайд Ли Көцян, Бүгд Найрамдах Гүрж Улсын Ерөнхий сайд Иракли Гарибашвили нартай албан ёсны уулзалт хийж, CCTV телевизэд ярилцлага өгөх юм байна.

Г.Ганаа

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.