Хөдөлмөрийн сайдаар Г.Баярсайханыг томилов

2015 оны 09-р сар 08-нд 18:02 цагт
Мэдээний зураг,

УИХ-ын ээлжит бус чуулганы хуралдаанаар Засгийн газрын зургаан сайдыг томилох тухай асуудлыг хэлэлцэж дууслаа. УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар санал хураалт явуулж, 98,3 хувийн саналаар Улсын Их Хурлын гишүүн Гарьдхүүгийн Баярсайханыг Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Хөдөлмөрийн сайдаар томилох шийдвэрийг гаргалаа. Санал хураалтад 58 гишүүн оролцов. 

Гарьдхүүгийн Баярсайхан нь 1988 онд Дорнод аймгийн Сүмбэр сумын 10 жилийн дунд сургууль, 1997 онд Анагаах ухааны их сургуулийг төгссөн. Хүний их эмч мэргэжилтэй.  Доктор /Ph.D/ цолтой. 

Тэрбээр 2006-2008 онд “Экологи”ХХК-ний захирал, 2008 онд Монголын экологийн зөвлөлийн тэргүүнээр ажиллаж байсан. Улмаар 2008-2012 онд Улсын Их Хурлын гишүүнээр сонгогдон ажилласан.

Улсын Их Хурлын  2012 оны зургаа дахь удаагийн сонгуулиар Монгол Улсын Их Хурлын гишүүнээр дахин сонгогдож,  2012-2014 оны 12 сар хүртэл Монгол Улсын Их Хурлын Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны даргаар сонгогдож ажилласан. Англи орос хэлтэй.

Г.Ганаа

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.