Б.Болор Сангийн сайд боллоо

Twitter Print
2015 оны 09-р сар 08-нд 17:40 цагт
Мэдээний зураг,

УИХ-ын ээлжит бус чуулганаар дөнгөж сая Сангийн сайдад нэр дэвшигч Б.Болорыг томилох асуудлыг хэлэлцэн шийдвэрлэлээ.

Байнгын хорооноос оруулж ирсэн Сангийн сайдаар Б.Болорыг томилуулах талаар санал хураахад хуралд оролцсон гишүүдийн 91.9 хувь дэмжлээ. Ингэснээр түүнийг Сангийн сайдаар томилж байгаа юм.

Мөн Ерөнхий сайд чуулганы хуралдаанаас чөлөө авсан юм. Учир нь тэрбээр, өнөөдөр 18.00 цагийн онгоцоор БНХАУ-ыг зорих ёстой. Ерөнхий сайд өмнөд хөршид Дэлхийн эдийн засгийн зуны форумд оролцоно. Энэ үеэр БНХАУ-ын Төрийн зөвлөлийн Ерөнхий сайд Ли Көцяньтай уулзах аж.

Э.Гүнтөмөр

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.