Засгийн газрын гишүүнийг огцруулах тухай тогтоолыг өргөн барилаа

2015 оны 09-р сар 08-нд 11:52 цагт
Мэдээний зураг,

Монгол Улсын Их Хурлын дарга Зандаахүүгийн Энхболдод өнөөдөр /2015.09.08/ Улсын Их Хурлын гишүүн О.Баасанхүү Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга С.Баярцогтыг Засгийн газрын гишүүнээс огцруулах тухай тогтоолын төсөл өргөн барив.

Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга С.Баярцогт нь хариуцсан салбараа удирдах чадваргүй, Монгол Улсын хууль тогтоомж зөрчсөн гэж Улсын Их Хурлын гишүүн О.Баасанхүү үзжээ.

Түүнчлэн Засгийн газрын гишүүний ёс зүйн шаардлагыг хангахгүй гэсэн үндэслэлээр Засгийн газрын гишүүнээс огцруулахыг шаардаж байгаагаа танилцуулаад Улсын Их Хурлын тогтоолын төсөл өргөн барилаа.

Г.Ганаа

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.