Шөнийн цагаар барилгын ажил явуулж байна гэсэн гомдол олон иржээ

Twitter Print
2014 оны 05-р сар 06-нд 19:06 цагт
Мэдээний зураг,

2014 оны 04 сарын 19-ний өдрийн 08.00 цагаас 05 сарын 05-ны 08.00 цаг  хүртэлх 14 хоногийн хугацаанд Нийслэлийн Шуурхай мэдээллийн төв 310005 утсанд иргэд, байгууллагаас 112 гомдол, санал хүсэлт, мэдээ мэдээлэл ирж, зохих журмын дагуу холбогдох байгууллага, албан тушаалтанд мэдэгдэж  шаардлагатай арга хэмжээг авч ажиллажээ. Өнгөрсөн 14 хоногт иргэдээс ирэх халаалт дулаантай холбоотой гомдол багасаж, барилга өмч газрын харилцаатай гомдол санал ихэссэн байна.

Тухайлбал 04 сарын 28-ны 23.20 цагт  Баянгол дүүргийн 14-р хороо 13А-р байрны урд Өргөө кинотеатрын зүүн талд барилга бариад оршин суугчдыг амраахгүй байна гэсэн мэдээллийн дагуу нийслэлийн Цагдаагийн газрын жижүүрт мэдэгдэж түр зогсоож арга хэмжээ авсан байна. Мөн 04 сарын 30-ны  02.10 цагт Хан-уул дүүргийн 11-р хороо, Соёмбо хотхоны баруун талд шөнө барилга бариад амраахгүй байна гэсэн гомдол ирснийг нийслэлийн Цагдаагийн газрын жижүүрт мэдэгдэж, түр зогсоож арга хэмжээ авчээ.

Цаг агаар дулаарч, барилга, газар шороо, бүтээн байгууллалтын ажил эхэлж байгаатай холбоотойгоор Нийслэлийн Шуурхай мэдээллийн төвд амралтын өдрүүд болон шөнийн цагаар барилгын ажил хийж иргэдийг амраахгүй байгаа, хүнд даацын автомашинаар автозам эвдэлсэн, барилгын хогоо зориулалтын бус газар асгах зэрэг гомдол ирж байна. 

 

Сэтгүүлч Г.Ганчимэг

E-mail: mongolcom.mn@gmail.com
Утас: 76110303, 76110505

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.