Сөүл хотын дарга Улаанбаатарт айлчилна

Twitter Print
2015 оны 09-р сар 08-нд 09:40 цагт
Мэдээний зураг,

Улаанбаатар-Сөүл хотууд ах дүүсийн найрамдалт харилцаатай болсны 20 жилийн ойг тохиолдуулан  нийслэлийн Засаг даргын урилгаар  БНСУ-ын Сөүл хотын дарга Пак  Вон Сүн  энэ сарын 20-23-ний өдрүүдэд  Улаанбаатар хотноо албан ёсны айлчлал хийх гэж байна.   

Айчлалын үеэр  Улаанбаатар хотноо Сөүлийн өдрийг зохион байгуулж, “Сөүлийн өдөр” гэрэл зургийн үзэсгэлэн болон урлагийн тоглолт болох юм. Мөн энэ үеэр Сөүл хотын дарга  Пак  Вон Сүн Улаанбаатар хотноо анх удаа зохион байгуулж байгаа Зүүн хойд Азийн хотуудын дарга нарын “Хотын ногоон хөгжил” форумд оролцож эко хотын талаар сонирхолтой илтгэл тавих юм байна.

Г.Ганаа

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.